Москвагийн төвд бямба гаригт болсон жагсаалд оролцогчид Орос улсад парламентын болон ерөнхийлөгчийн шинэ  сонгууль явуулахыг шаардав. Цуглааны индэрээс жагсагчид мэдэгдэлдээ, засгийн эрх баригчид ялимгүй буулт хийж эхэлсэн, гэхдээ одоогоор “улстөрийн хүчтэй цогцолбор шинэчлэл” хийх төлөв үгүй байна гэжээ. Нөгөөтэйгүүр,  Оросын сөрөг хүчнийхэнд  тодорхой шаардлагууд байгаа аж. Тэдгээрийн дунд-улс-өтрийн шинэчлэл хийх, хараат бус шүүх байгуулах, ХМХ –үүдийг хяналтгүй болгох, захирагчдын сонгуулийг бүх ард түмнээр сонгох хийгээд шинэ хуулиар ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийг шинээр  явуулах зэрэг юм.  Сөрөг хүчний удирдагчид мэдэгдэлдээ, тэд шаардлагуудаа үргэлжлүүлэн тавьсаар  байх болно гэж  “Интерфакс” агентлаг мэдээлжээ.  РИА Новости агентлагийн уламжилснаар, цуглаан  москвагийн цагаар 13:00 цагт эхэлсэн бөгөөд яг хоёр цагийн дараа өндөрлөжээ.

Арга хэмжээн дээр 3-р сарын 4-нд явагдсан ерөнхийлөгчийн сонгууль дээр ажилласан ажиглагчид, улс-төрчид, иргэний хөдөлгөөнийхөн, сэтгүүлчид болон блогчид үг хэлэв. Тэд тэр өдрийн санал хураалтын явцад   тулгарсан  зөрчлүүд, хуурамч  зүйлүүдийн талаар ярьж байв. Цуглааны үеэр путины эсрэг зүйлүүдийг ярьж байв.Цагдаагийн үзэж байгаагаар цуглаанд 10 мянга орчим хүн оролцсон аж. Зохион байгуулагчид 25 мянган хүн оролцсон гэж мэдэгдэв. Арга хэмжээ зохион байгуулагчид анх  50 мянга хүртэл тооны хүн оролцоно гэж мэдэгдэж байсан юм. Москвагийн төвд болсон цуглаан хэв журмын зөрчилгүй болж өнгөрлөө гэж уг  арга хэмжээг ажиглаж байсан ОХУ- ын  хүний  эрхийн төлөөлөгч Владимир Лукин  сэтгүүлчдэд мэдэгдлээ. Эсэргүүцлийн  хөдөлгөөн  2011 оны 12-р сард явагдсан Оросын Төрийн думын  доод танхимын сонгуулийн дараа ширүүссэн юм. Ихэнхи иргэд сонгуулийн сурталчилгаа болон санал хураалт нь нилээд зөрчилтэй  байсан бөгөөд сонгуулийн дүнд эргэлзэж буйгаа илэрхийлжээ.