Каирт ажлын айлчлал хийж байгаа ОХУ -ын ГХЯ- ны тэргүүн Сергей Лавров  бямба гаригт Египтийн Цэргийн зэвсэгт хүчний дээд зөвлөлийн /ЦЗХДЗ/  тэргүүн  Хусейн тантавитай уулзав. Лавровын   Египтийн ЦЗХДЗ-ийн тэргүүнтэй хийсэн   яриа хэлэлцээний  үеэр талууд хоёр талын хамтын ажиллагаа,юуны түрүүнд  худалдаа-эдийн засгийн салбарын хэтийн талаар ярилцав. “Халуун-цэгүүдийн асуудлууд анхааралын гадна байсангүй хийгээд Сири, Ливийн байдлыг хэлэлцэж, араб-израилийн харилцааг зохицуулах талаар ч ярилцжээ. Дараа нь бямба гаригт Лавров  АОЛ-ийн төв байранд   ойрхи-дорнодын цогц асуудлаар тус байгууллагын гишүүн орнуудын ГХ- ийн сайд нартай зөвлөгөөн явуулна. Түүнчлэн тэр АОЛ-ийн гишүүн орнуудын сирийн хямралын асуудлаар хийх ГХ -ийн сайд нарын  хуралдаанд оролцох юм.