Орос улсын ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны  дүнг маш богино хугацаанд нийтэд зарласан  билээ. Сонгуулийн саналын дүнг гаргахад  СТК-д ердөө гурав хоног л шаардагдсан аж. Өмнө нь гарсан урьдчилсан  дүнгээс ердөө процентын нэг өчүүхэн хэсэг л шаардагдсан юм. Лхагва гаригт СТК нийт сонгогчдын 64 хувь саналаа өгч, 6 жилийн хугацаагаар  сонгогдсон төрийн тэргүүний сонгуулийн албан ёсны дүнг зарласан юм.

Урьдчилсан дүнг зарлсаны дараа л оросын нийгмийн ихэнхи хэсэг нэр дэвшигчид итгэл өгсөн нь тодорхой болсон юм.  Энэхүү итгэлийг хариулах ёстой гэж Владимир Путин санал хураалт явагдаж дууссаны дараа өөрийн талынханд хандаж тэмдэглэхдээ

«Сонгуулийн сурталчилгааны явцад хамтран ажилласан бүх хүмүүст би баярлаж, талархсанаа илэрхийлж байна. Гэхдээ хэрэг  бол дан ганц сонгуульд байгаа юм биш. Гол асуудал бидний өмнө байгаа  ихийг бүтээхэд болон манай ард түмэнд байгаа юм. Миний ярьж байсан бүх зүйл болон миний нөхдийн ярьсан зүйл бүгд биелэгдэнэ. Хийх ч болно» гэлээ.

Аль ч  улс оронд тэр сонгуулийн  санал хураалтын үеэр зарим нэгэн зөрчил гардаг юм. Гэхдээ хамгийн сүүлчийн сонгуулийн хэсэг хаалгаа барихаас өмнө эдгээр зөрчлүүд нь сонгуулийн эцсийн дүнд яагаад ч нөлөөлөхгүй нь ойлгомжтой байсан юм. Гэсэн ч Коммунист намын удирдагч  Геннадий Зюганов нь олон жилийн уламжлалыг даган, сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэв.

Зюгановын “нийтийн шинжтэй зөрчлүүдийн“ тухай  мэдэгдэлтэй Путины талынхан болон олон улсын ажиглагчид санал нийлээгүй юм. Ялангуяа, тэдэнд веб-камерын туслалцаатай хийсэн санал хураалтын шууд бичлэг хүчтэй сэтгэгдэл төрүүлжээ. Сонгуулийг ийм маягаар зохион явуулах нь өрнөдийн олон орнуудын хувьд болон Европын Холбооны хувьд үлгэр жишээ болох юм гэж Европарламентын депутат, Унгарын ажиглагч Бела Ковач итгэл дүүрэн  байна.

«Камерууд сонгуулийг илүү “цэвэр тунгалаг” болгож байна.Энэ бол жинхэн нээлттэй, ардчилсан сонгуулийг явуулах сайхан алхам”.Би өөрөө депутатын хувьд өөрийн мэргэжил нэгтнүүддээ 2014 онд болох парламентын сонгуульд энэ технологийг ашиглахыг зөвлөж, илтгэл бичих бодолтой байна» гэж Бела Ковач хэллээ.

Орос улсын сонгууль хууль ёсны байсныг гадаадын орнууд ч хүлээн зөвшөөрсөн юм. Оросын  системийн бус сөрөг хүчнийхний хувьд хууль ёсны сонгууль нь нэг  их тоогдсонгүй. Москвагийн Пушкины талбайд болсон жагсаал нь санал хураалт явагдахаас өмнө төлөвлөгсдөн бөгөөд сонгуулийн дүн, цаг агаараас үл хамааран зохиогдох ёстой байв. Цагдаагийн дүгнэснээр, 3-р сарын 5-ны орой 15 мянга орчим хүн цугларчээ.

Гэтэл гудамжны арга хэмжээнүүд нь оросын нийгмийн хэсгийн эсэргүүцлийн “жанрын хямралыг”илэрхийлэх  хэлбэр болоод байна. Энэ үзэл баримтлалыг  Пушкины талбайд болсон цуглаан өмнө нь зохиогдож байсан сөрөг хүчнийхний цуглаануудыг ягштал давтсан гэж “Стратегия-2020” сангийн ерөнхийлөгч Михаил Ремизов тэмдэхлэхдээ:

«Өмнө нь сөрөг хүчнийг тойрсон сэдвүүд нь тухайлбал, шурдрага  сонгуулиудын сэдвүүд байсан бол одоо тийм хурцаар тавигдахыг болижээ. Сонгуулийн улирал ч дууслаа. Харин одоо с сөрөг хүчин  засгийн эрх баригчдыг тодорхой шалтгаанаар шүүмжлэхэд шилжин орох ёстой юм.  Хэн нэг нь эрх баригчдын  эдийн засгийн  шинэчлэлийг шүүмжилж байхад, бас нэг нь гадаад бодлогыг шүүмжилнэ.  Гэхдээ эдгээр бүх сэдвүүдээр  томоо гэгчийн эсрэгүүцлийн шат барих боломж үгүй юм. Тэд эсэргүүцлийн хөдөлгөөн нь бүс нутгийн, захирагчдын сонгуулийн болон холбооны бүтцүүдэд  шинэ намуудыг хөгжүүлэхэд шаардагдана гэж үзэж багйаа бололтой. Гэтэл энэхүү хөндүүртэй  шилжилт нь сөрөг хүчнийхэн  үр ашгаа алдаж буйтай холбоотой байгаа юм» гэлээ.

Шинжээчдийн тэмдэглэж байгаагаар, эсэргүүцлийн арга хэмжээнүүд нь  нэг талаас сөрөг хүчнийхний хүлээж байснаас  эсрэгээр үр ашигтай байсан.  Намаас нэр дэвшигчдийн  санал эрх баригчдыг харин илүүтэй нэгтгэв. Нөгөө талаас гэвэл,  Путины тус улсад шинэчлэлийг явуулахыг дэмжиж буй нь бас нилээд үүрэг гүйцэтгэсэн.  Харин одоо  нийгмийн итгэлийг тодорхой үйл хэргээр хариулах цаг ирсэн гэж улс төрийн төвийн шинжээч Павел Салин онцлон тэмдэглэхдээ: «Засгийн эрх баригчид нийгмийн зүгээс итгэлийн зээл аваад байна. Тэгэхээр одоо  энэхүү зээлээр авсан итгэлийг хариулах шаардлагатай юм» гэлээ.

Улс төрчид Орос улсын өөрчлөлтүүд нь удтал хүлээлгэхгүй гэж үзэж байна.  Тэр тусмаа өнөөдрийн эрх баригчид сөрөг хүчнийхэнтэй хамтран үр дүнтэй ажиллах бодлого барьж  байна. Үүнийг ерөнхийлөгчийн сонгуулийн  ялагч биечлэн   3-р сарын 5- ны өдөр  өөрийн таван өрсөлдөгч асантай хийсэн уулзалтынхаа үеэр нотлон харуулсан юм.