АНУ –ын засаг захиргааны тэргүүн Барак Обама “ерөнхий сайд  Владимир Путинд саяхан явагдсан ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд  утсаар баяр хүргэлээ.” Энэ тухай өнөөдөр Цагаан Ордноос мэдээлэв.

“Ерөнхийлөгч Барак Обама сүүлийн гурван жил  америк-оросын харилцаа нь амжилтанд  хүрснэийг тэмдэглээд, ялангуяа Афганистаны асуудлаархи хамтын ажиллагаа болон ПДХС –ийн шинэ гэрээг байгуулж, батласан бөгөөд Орос улсыг ДХБ –ад нэгдэн ороход болоод Ираны хамтын ажиллагааны асуудлууд юм гэж энд бичгээр тараасан мэдэгдэлд дурджээ. Ерөнхийлөгч Обама болон сонгогдсон ерөнхийлөгч  Владимир Путин нар хоёр талын хуучин харилцаан дээр тулгуурласан амжилттай  харилцаа нь  ирэх жилүүдэд    бэхжинэ гэдэгтэй санал нэгдэв” .   

“Барак Обама хэлэхдээ,  сонгогдсон ерөнхийлөгч Владимир Путинтэй ирэх 5-р сард Кэмп-Дэвидэд болох  “Их хорийн “дээд хэмжээний уулзалт дээр уулзахыг  тэсч ядан хүлээж байна гэж Цагаан Ордон тэмдэглэв. Цагаан Ордны үзэж байгаагаар, Обама болон Путин нар нь АНУ болон ОХУ тохиролцоонд хүрч чалахгуй байгаа тэдгээр асуудлуудаар, тухайлбал, Сирийн байдал хийгээд ПДХС –ийг байгуулах талаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр тохиролцжээ.

Америкийн засаг захиргааны тэргүүн “ОХУ –ын ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа  Владимир Путинтэй  нягт хамтран ажиллахад бэлэн буйгаа”  илэрхийлжээ. Путин өөрийн зүгээс Обамад баяр хүргэсэнд талархан, дэлхий дахинд аюулгүй байдлыг хангахад, ялангуяа одоогийн ийм дайвалзаантай байгаа үед   ОХУ -АНУ-ын  хамтын ажиллагаа   нь чхал ач холбогдолтой юм” гэж цохон тэмдэглэв.

Түүнчлэн, Владимир Путин тэмдэглэхдээ, сүүлийн үед хоёр талын харилцаанд мэдэгдэхүйц өөрчлөлтүүд  гарсан гэдгийг онцолжээ.  Ингэхдээ, эдийн засгийн харилцаа хараахан улс-төрийн хөгжилд  хүрэхгүй байгааг тэмдэглэн, тэдгээрийг хөгжлийг илүүтэй  эрчимжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв.

Владимир Путин Барак Обамад одоо АНУ-ад ид өрнөж байгаа сонгуулийн кампанит ажилдаа амжилт гаргахыг хүсэн ерөөв.