Осака хотын  бүддийн шашны Ситэннодзи хийдэд өнгөрсөн оны 3-р сарын 11-нд  Японы зүүн-хойд хэсэгт   гарсан хүчтэй газар хөдлөлт, цунамид нэрвэгдэгсдийн гэгээн дурсгалд зориулан 16  мянга орчим зулыг бямба гаригт  барьжээ. 9,0 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 40 метрийн өндөртэй  хүчтэй цунами гарсан юм. Байгалийн сүйрэлд  бүхэл бүтэн хотууд сүйрч, “Фукусима-1” АЦС цацраг идэвхит бодис хаяж маш их хэмжээний  нутаг дэвсгэрийг хордуулсан юм. Сүүлийн тоо баримтаар Японд болсон  сүйрлийн улмаас 15,854 хүн амь үрэгджээ. Мөн 3 167 хүн ор сураггүй болсон аж.  Тэдгээрийг тус улсын эрх баригчид албан ёсоор амь үрэгдсэнээр  зарлахаар болж  байна. 350 мянга гаруй хүн орон гэргүй болсон юм. Ням гаригт Япон даяар эмгэнэлийн арга хэмжээнүүд явагдана.