Москвагийн төвийн шинэ Арбатад сөрөг хүчнийхний “Шудрага сонгуулийн төлөө” жагсаал болох бөгөөд түүнд 50 мянга орчим хүн оролцох төлөвтэй байна.Уг жагсаал нь өнгөрсөн оны 12-р сард болсон Төрийн думын сонгуулийн  дараа явагдсан олон мянган хүн оролцсон арга хэмжээний үргэлжлэл болох аж.

Өнөөдрийн жагсаалын хэлэлцэх асуудал “Орос улсын ерөнхийлөгчийн сонгуулийн зөрчлүүд” болон “цаашдын үйл ажилгааны тактик” юм. Үг хэлэх хүмүүсийн дунд өөрсдийгөө олон тооны булхайнуудын гэрч гэж үзэж байгаа олон нийтийн ажиглагчид   байна.  Тэдгээрийн дунд хотын хурлуудын депутатууд болон сэтгүүлчид байгаа юм.

Жагсаал болох газар нийтийн хэв журмыг 2,5 мянган дотоодыг хамгаалах байгууллагын ажилтанууд,   дотоодын цэргүүд болон сайн дурынхан зохицуулах юм.Москвагийн полиц хэв журмын зөрчил гаргахгүй ажиллахын тулд чармайн ажиллана  гэж амлаж байна. Ингэхдээ ДЦХ -ын Удирдах  газраас “хууль бус   аливаа үйл ажиллагаатай хатуу тэмцэх бөгөөд буруутай этгээдүүдийг хуулийн дагуу шийтгэнэ” гэж анхааруулжээ.