Хятад улс Сирид 2 сая долларын хүмүүнлэгийн тусламж явуулна. Энэ тухай БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Цинь Ган мэдэгдэв. Сирийн нилээд хэдэн нэрвэгдсэн дүүргүүдэд байдлыг сайжруулах зорилгоор болон сирийн ард түмэнд  хятадын ард түмний найрамдалт харилцааг харуулах үүднээс тусламжийг  Сири рүү явуулахаар бэлтгэж байна. Тус улсад тусламжийг Олон улсын Улаан загалмайн хорооны шугамаар   хүргэнэ гэж мэдээлэлд дурджээ. Хятадын дипломат сирийн хүмүүнлэгийн  байдалд “нийтлэг бөгөөд тал бүрийн” дүгнэлт өгөхийг  уриалжээ. Өмнө нь Хятад улс Сирийн асуудлыг шийдвэрлэх өөрийн төлөвлөгөөг  гаргасан юм. Түүнд сирийн сонирхогч талуудын хооронд урьдчилсан нөхцөлгүйгээр яриа хэлэлцээ явуулахыг санал болгосон төдийгүй  Сирийн дотоод асуудал гадаадын орнууд оролцохгуй, тусгаар тогтнол болон  нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангахыг заасан аж.