АНУ болон Өмнөд Солонгос цөмийн туршилтууд ыг түр зогсоох болон МАГАТЭ –гийн мэргэжилтэнүүдийг тус улсад оруулах тухай БНАСАУ- ын шийдвэрийг “зөв чиглэлд хийсэн алхам” гэж үзэж байна. Энэ тухай бямба гаригт  АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон болон Өмнөд Солонгосын ГХЯ-ны тэргүүн Ким Со Хван нар Васшингтонд болсон яриа хэлэлцээний үр дүнг дүгнэж мэдэгдэл хийв. Клинтон тэмдэглэхдээ, АНУ болон Өмнөд Солонгос нь энэ салбарын  Пхеньяны цаашдын үйл ажиллагааг “нарийн ажиглах “болно гэжээ. Клинтон мэдэгдэхдээ, яриа хэлэлцээрийн үеэр  хоёр тал БНАСАУ –д хүнсний тусламж үзүүлэх талаар ярилцав. Хатагтай Клинтон Өмнөд Солонгостой одоогийн хамтын ажиллагааг “манай түншлэлийн чухал”  үе хэмээн  нэрлэв.Нөгөөтэйгүүр, тэр бүс нутгийн бүх орнуудыг тэдгээрийн нутаг дэвсгэр дээр байгаа БНАСАУ- ын дүрвэгсдийг хамгаалахыг уриалав. Өөрийн зүгээс Ким Сон Хван хэлэхдээ, БНАСАУ- ын цөмийн туршилтыг түр зогсоох болон МАГАТЭ-гийн мэргэжилтэнүүдийг тус улсад оруулах шийдвэрийг “ цөмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхны алхам”  болно гэж нэрлэв. Үүнтэй зэрэгцэн өмнөд солонгосын дипломат  Пхеньяны саяхны америк-өмнөдсолонгосын цэргийн сургуулилтын үеэр цохилт өгөхөд бэлэн тухай мэдэгдэлийг эрс буруушаав. Тэрээр хэлэхдээ, “Өмнөд Солонгосын дотоод бодлогод нөлөөлөх гэсэн  оролдлого” хэмээн нэрлэжээ.  Түүний ярьснаар, эдгээр мэдэгдлүүд нь юуны өмнө “БНАСАУ -ын өөрийнх нь дотоод байдлаас” үүдэлтэй  аж.