ОХУ- ын ГХ-ийн сайд Сергей Лавров баасан гаригийн үдэш Каирт НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннантай Сирийн мөргөлдөөнийг зохицуулах тухай асуудлаар уулзаж ярилцлаа. РИАНовости агентлагийн  уламжилснаар яриа хэлэлцээр нь НҮБ -ын ерөнхий нарийн бичгийн дарга асны Дамаск руу мордохын өмнө болжээ. Хоёр  тал  Сирийн байдлыг  хаалттай хаалганы цаана хэлэлцжээ.  Лавров Каирт баасан гаригийн үдэш ирсэн юм. Бямба гаригт тэр АОЛ-ийн төв байранд болох ойрхи-дорнодын цогцолбор асуудлуудыг хэлэлцэх тус байгууллагын гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалтанд оролцох юм.