НҮБ-ын болон АОЛ-ийн  Сирийн асуудал хариуцсан   тусгай төлөөлөгч Кофи Аннан бямба гаригт  зуучийн үүрэгт ажлаар  Дамаскт хүрэлцэн   очно. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан засгийн газрын болон ерөнхийлөгч Башар Асадыг огцруулахын төлөө байгаа сөрөг хүчний “ Сирийн чөлөөт армийнхний “хооронд  байлдааны ажиллагааг зогсоох тухай зөвшилцөөн хийхийг  оролдох юм.  Дамаск руу явахын өмнө  Кофи Аннан    АОЛ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Арабитай яриа хэлэлцээ хийсэн юм. Тэд нар Сирийн  дотоод хэрэгт  гадны хүчин оролцоход болон “ливийн үзэгдлийг” давтагдахыг эрс  буруушааж буй юм.   Кофи Аннан байлдааныг зогсоож,  Сирийн хэлмэгдээд байгаа дүүргүүдэд  хүмүүнлэгийн тусламжийг хүргэх     төлөвтэй  байгаа юм.  Бямба гаригт египтийн нийслэлд АОЛ-ийн  гадаад хэргийн сайд нарын түвшингийн ээлжит чуулган явагдана.  Уулзалтын сэдвүүдийн нэгээр Сирийн асуудал  дахин байх болно.  Арабын орнуудын ГХ-ийн сайд нарын уулзалтанд өмнө нь Каирт хүрэлцэн ирээд байгаа ОХУ –ын ГХ-ийн сайд Сергей Лавров оролцох юм. АОЛ-ийн хуралдаанд Сирийн төлөөлөгчид  оролцохгуй юм. Учир нь тус байгууллагаас Сирийн гишүүнчлэлийг түр түдгэлзүүлсэн юм. Сири улсад  бүтэн жилийн турш засгийн газрын эсрэг жагсаалууд үргэлжилсээр байгаа бөгөөд сүүлийн саруудад тэдгээр нь томоохон  зэвсэгт мөргөлдөөн болж хувираад байна. НҮБ-ын гаргасан тоо баримтаар тус улсад нийт 7, 5 мянган хүн амь үрэгдээд байна. Сирийн эрх баригчид мэдэгдэлдээ, хүчирхийллийн хариуцлагыг  гадаадаас дэмжлэг авч байгаа хууль бус зэвсэгт бүлэглэлүүд хүлээх ёстой гэжээ.