“Африкийн эрдэнэ”-г Москвагийн эрдэмтдийн төв өргөөнд энэ өдрүүдэд үзэж сонирхож болох юм. Нилээд хэдэн арван зурагт Ливийн “нээлттэй тэнгэрийн доорхи музейн” чулуун болон хадны бичмэлүүдийн гэрэл зургуудыг харуулжээ. Энэ бол Алжиртай хил залгаа Акакус болон вади Матхандуш уулс бөгөөд Ливи, Египт болон Судантай хол залгаа Увейнат хөвчийн уул юм. Зургуудыг оросын дипломат Алексей Подцероб авчээ. Найман жилийн турш тэр Ливийн Жамахирид ОХУ-ын ЕСЯ-ыг тэргүүлж байжээ. Энэ хугацаанд тэр Махарын цөлд олон удаа удтал аялал хийж байжээ. 1995 онд тэр анх Акасусагийн хадны зургийг харсан ажээ.

Сэтгэгдлээ илэрхийлэхэд хэцүү юм. Халуу шатах уулс, тас хар, ямарч өвс ургамал үгүй. Гэнэт шатсан ертөнцийн дундаас чи хадны зургийг олж харсан гээд бодол доо. Эртний зураачид заанууд, бурхад, анаашуудыг зурж үлдээсэн байх аж. Хамгийн энгийн үнэлгээгээр эдгээр зургууд нь манай эринээс 10 мянган жилийн  өмнө бий болсон байлаа гэж Алексей Подцероб өгүүлэв.

Ливийн нутаг дэвсгэр дээрх түүхийн өмнөх урлагийн эрдэнийг өнгөрсөн зууны 30-аад оны үед нээжээ. Эдгээр «нээлттэй тэнгэрийн доорхи музей» болох чулуун болон хадны зургууд нь ЮНЕСКО-гийн Дэлхийн хүн төрөлхтөний соёлын өвийн санд зүй ёсоор оржээ.     Оросын дипломатын бодож буйгаар, одоо эртний урлагийн дээж бүтээлүүдэд аймшигтай аюул занал тулгараад байна.

Ливид хэвийн амьдрал байсан тэр үед ч, чулуу, хадны тэдгээр зургуудыг хулгайлах гэж оролдож байсан юм – гэж Алексей Подцероб ярьж байна. Мэдээж хэрэг, үүнтэй ливчүүд тэмцэж байгаа л даа. Байдлыг хилийн харуул маш хатуу хянадаг юм. Ливи Интерполтой хамтран ажилладаг бөгөөд зарим нэг хэсгийг буцааж авч байсан юм. Ливид иргэний дайн гарснаас хойш байдал эрс өөрчлөгдсөн юм. Хилийн цэргийн дайчид хилийн зураасаас дотогш ажиллах болсон юм. Миний мэдэхийн хулгайч, дээрэмчдийн бүлгүүд  саадгүй ажиллаж эхэлсэн гэж Алексей Подцероб ярьж байна.

Трипольд Жамахирийн гайхамшигтай музей бий. Гэтэл түүнийг дээрэмдсэн гэж би дуулсан. Тэр ч бүү хэл, манай эринээс 7 зуун жилийн өмнөх эртний грекийн хот болох Кирен хотыг дээрэмчид тоносон гэж сонслоо. Эдгээр бүх зүлйүүд чинь буцаж ирэхгүй нь харамсалтай. Яагаад гэвэл тэд хувь хүний цуглуулгад очно.Тиймээс ливийн иргэний дайн соёлын асар их үнэт зүйлүүдэд нөхөж болошгүй гарз авчирлаа. ЮНЕСКО нь ливийн “нээлттэй тэнгэр доорхи музейг” Дэлхийн Соёлын өвийн жагсаалтанд оруулсан ч гэлээ, ливийн чулуу болон хадны түүхийн өмнөх дурсгалуудад нарийн судалгаа бүртгэлүүд дутагдсаар буй юм. Гэтэл судлаж бичих юмгүй үлдэх тийм байдалд орох юм биш биз?