1957 оны 3-р сарын 9-ний өдөр Вашингтоны Ойрхи-Дорнодын байр суурийг бэхжүүлэх америкийн гадаад номлолыг парламентаар  баталжээ. Уг баримт бичгийн зохиогчдоор АНУ-ын ерөнхийлөгч Дуайт Эйзэнхаурэр болон төрийн нарийн бичгийн дарга Жон Фостер Даллес нар байв. Номлолын дагуу  бүс нутгийн аливаа орон түрэмгийлэлд автагдавал АНУ-аас эдийн засгийн болон цэргийн тусламж хүсч болох аж. Чухамдаа бол ерөнхийлөгч өөрийн үзэмжээр энэ районд цэргийн хүч хэрэглэх эрхтай байлаа.

Энэхүү номлолоор Ойрхи-Дорнодод Вашингтоны нөлөөг нэмэгдүүлэх төдийгүй тэнд социалист орнуудын эсрэг буюу, юуны түрүүнд ЗСБНХУ-ын эсрэг цэргийн байлдааны түшиц газар байгуулах ёстой байв. Нөгөөтэйгүүр, томоохон гүрнидийн сөргөлдөөн өдөр ирэх тутам хурцдаж байв. ЗСБНХУ-ын хувьд Ойрхи-Дорнод нь “дэлхийг коммунистжуулах” зорилгоор “улстөрийн хүчний шинж чанараас үүдэлтэйг” Америкийн ерөнхийлөгч цохон тэмдэглэж байсан юм. Үүнээс үзэхэд, Эйзенхауэр нь Европ, Азийн үүд хаалга болсон Москваг бүс нутагт ноёрхолоо тогтоохыг эрмэлзэж байна гэдэгт итгэл дүүрэн байжээ.

Чухамдаа энэ заналхийллээс АНУ арабын орнуудыг аварч, тэдний дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, гадаад номлолдоо  хяналт тавихыг зорьсон аж. 1957 онд Эйзенхауэр Иорданыг Сирийн “түрэмгийллээс” аврах нэрийдлээр бодлогоо хэрэгжүүлсэн юм. 1958 онд АНУ нь Ливид шууд цэргээ оруулсан юм. Харин 9 жилийн дараа арабын орнуудын эсрэг Израилийн зэвсэгт түрэмгийллийг дэмжсэн юм.

АНУ-ын эсрэг байсан ЗСБНХУ-ын бутарсны дараа, Вашингтон номлолд заасан хүчни чармайлтаа нэмэгдүүлэхээр   болсон юм. Гэтэл орчин үеийн бодит байдал АНУ-ыг арабын бодлогоо өөрчлөхөд хүргэсэн юм гэж ОХУ-ын ГХЯ-ны Дипломат академийн Дорнын судалгааны төвийн тэргүүн Андрей Володин ийн ярьж байна. Тэр үед АНУ-д нэг туйлт дэлхийг байгуулахад болон Ойрхи-Дорнодын асуудлыг шийдвэрлэхэд ямарч саад тотгор  байхгүй мэт санагдаж байв. Гэтэл олон зүйл өөрчлөгджээ. Юуны өмнө энэ нь дэлхий өөрөө өөрчлөгдсөнтэй холбоотой аж. Түүн дотроо АНУ урьдын адил хүчтэй хэвээр байв. Гэхдээ энэ гариг  дэлхий нь АНУ-ын тогтоодог хуулиар хөгжиж чадахаа болив. Энэ дэлхийд өөрийн сонирхолууд болон үйл ажиллагааг бусад орнуудтай харьцуулах ёстой аж. Ингэхдээ хамгийн гол өөрчлөлт нь ойрын арван жил АНУ-ын бодлогыг Ойрхи-Дорнод тодорхойлох  юм.

Вашингтон нь өөрийн нөлөөгөө арчиллыг нэвтрүүлж буйгаар хүчний тусламжтайгаар бүс нутагт хангадаг. Гэтэл энэ нь сөрөг үр дүнд хүргэж байгаагийн зэрэгцээ шашны үзлийг ягштал баримтлагчдыг засгийн эрхэнд гархад хүргээд байна. Түүнчлэн, өнөөх АНУ-ын болон Өрнөдийн нилээд хэдэн орнуудын ардчилсан шинэчлэлийг хийх урианууд нь, Хойд Африкд болж байгаагийн нэгэн адил таарч тохирохгүй  дэглэмийг халах халхавч болж байна. Ингэхэд ардчилсан харилцаануудын наад захын норм биелүүлэгдэхгүй байгаа аж.

Гэсэн хэдий ч Вашингтон янз бүрийн бүс нутгуудад давамгайлах бодлогоосоо татгалзаагүй л байсаар байна. Нэг талаас, мөнгө санхүү, тусгай албууд, хэрэггүй дэглэмийг халах. Нөгөө талаас, цэрэг улс-төрийн дарамт шахалт. Үүний тулд америкийн флотууд Газрын-Дундад тэнгист болон Персийн буланд байна. Тэд Ойрхи-Дорнодын мөргөлдөөн бөгөөд Иракийн хоёр дайнд болон Ливийн үйл явдалд хүчтэй үүрэг гүйцэтгэсэн юм. Тэгээд бүс нутагт дипломат албын үр ашигтай хэрэглүүр  болох үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна.

АНУ ерөнхийлөгчийн сонгуулийн босгон дээр ирээд байна. Дараа жил Цагаан Ордонд шинэ эзэн ирсэний дараа  тэдний гадаад бодлого өөрчлөгдснийг гэдгийг  дэлхий харах болно. Шинжээчдийн үзэж байгаагаар, ойрхи-дорнодын чиглэлд чанартай өөрчлөлтүүд гарахгүй бололтой. Томоохон зах зээлтэй баян нөөцтэй бүс нутгийг алдах бодол түүнд яавч үгүй байж таарна. Өөр нэг асуудал гэвэл, тэд бүс нутагт нөлөөгөө барих ямар механизмыг ашиглах гэж байгаа юм бол доо.

Арабын хаврын үйл явдлууд нь зэвсгийн хэрэглүүрүүд нь боловсронгуй болж буйг харуулж байна. Таалагдахгүй дэглэмүүдийг түлхэн унагахад болон сөрөг хүчнийг дэмжихэд Интернетийг, болоод гадаадаас санхүүжүүлж буй төрийн бус байгууллагуудыг ашиглаж  байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялж, сонгогдсон Оросын ерөнхий сайд Владимир Путин арабын орнуудад гарсан эсэргүүцлийн жагсаалуудын зорилго нь хүний эрхийг хамгаалахад бус, харин зах зээлийг өөрчлөхөд оршиж буйг үгүйсгээгүй юм. Энэхүү дэмжлэг нь тэндээс уламжлалт түншүүдийг шахаж, тэр дундаа оросын компаниуыг шахаж, шинэ операторуудыг оруулахад оршиж буй юм.

Магадгүй, Ойрхи-Дорнодод цаашид дэлхийн томоохон газруудын геополитикийн болон эдийн засгийн сонирхолууд хутгалдаж болох юм. Дэлхийн хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүд энэ хүцүү бүс нутгийг удирдах ёстой өөрийн үзэж буй зарчмуудыг Орос улс тодорхой илэрхийлсэн юм. Энэ нь улс орны дотоод хэрэгт, эв нэгдэл болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд хөндлөнгөөс оролцохгүй зарчмууд юм. Харин АНУ-ын болон тэдний түншүүдийн үйл ажиллагаа нь Ирак болон Ливид эмх замбараагүй байдалд хүргэж, эдгээр орнуудыг тараан бутраасан юм.