Цэргийн мөргөлдөөн гарвал Исламын БНУ дээр хийх нислэгтээ шинэ 13 тонн бөмбөг ашиглана гэж Пентагон Ираныг сүрдүүлэв. АНУ-ын Цэргийн Зэвсэгт хүчний Ерөнхий штабын дэд тэргүүн, генерал Герберт Карлайлын ярьснаар, ийм маягийн бөмбөгүүд нь  зэвсэгт хүчний анги салбаруудад өнгөрсөн оноос эхлэн нийлүүлэгдэж байгаа аж. Тэдгээр нь Ираны газар доорхи “нууц заводын” барилга байгууламжийг устгах зорилготой аж. Өнгөрсөн долоо хоногт америкийн нэгэн сэтгүүлд Батлан хамгаалах яамны сайд Леон Пенаттын нийтлэл гарсан юм. Тэр нийтлэлдээ Иран руу цэргийн ажиллагаа бэлтгэж байгаа гэдгийг хүлээжээ. Өрнөдийн орнууд Ираныг цөмийн зэвсэг үйлдвэрлэж байгаа гэж сэжиглэж байгаа юм. Гэтэл Тегеран цөмийн хөтөлбөр нь цэвэр энхийн шинж чанартай гэж мэдэгдэдэг юм.