Өнөөдөр Номхон далайн өмнөд хэсэгт 7,1 магнитудын газар хөдлөлт болов. Голомт нь БН Вануату Улсын Танна арлаас 60 км зайтай оршив. Австралийн газар хөдлөлт судлаачдын мэдээлснээр голомт тэнгисийн ёроол дор 37 км гүнд байсан. Цунами буюу газар дорхи тулхэцийн өөр уршгийн тухай мэдээлээгүй байна. Вануату арал Номхон далайн ба Австралийн байнга хөдлөж буй тектоникын давхраг байдаг Океанийн төв дунд Микронезид оршдог.