0Ойрын таван жилд АНУ Орос улсын үйлчилгээг арга буюу ашиглаж, ОУСС руу сансрын нисэгчидээ явуулна. Америкийн талаас үүнд жилд 450 сая доллар төлөх тухай НАСА агентлагийн захирал Чарльз Болден АНУ-ын конгресст хийсэн сонсгол дээр мэдээллээ. АНУ «Шаттл» хэмээх олон удаа ашиглах сансрын хөлөг ашиглахаас татгалзав. Ийн сүүлчийн сансрын хөлөг өнгөрсөн зун нислэг хийлээ. Эдүгээ тус улс шинэ загварын сансрын хөлөг ба хүнд зөөгч пуужинг зохион бүтээж байна. 2016 оноос хойш ч НАСА өөрийн сансрын хөлөггүй болвол Орос улсаас ийн үйлчлгээ цаашид үзүүлэх юм.