Өнөөдөр Европын бүлэг Грекийн хямралтай тэмцэх олон улсын 2 дахь хөтөлбөрийн хүрээнд 130 тэрбум евро тус улсад олгох асуудлыг авч үзэж хэлэлцэнэ. Зөвлөлгөөн евро бүсийн орнуудын сангийн сайд нарын телевизээр хийх бага хурлын явцад болох юм. Грекийн засгийн газар болон хувийн хөрөнгө оруулагчид Афинд хэлэлцээ хийж, грекийн бараг 107 тэрбум өрийг цайруулах шийдвэр хэдхэн цагийн өмнө гарасны үр дүнд зөвлөлгөөн хийх юм. Грекийн өрийн нэг хэсгийг цайруулах шийдвэрийг нэлээд удаан түвэгтэй хэлэлцээ хийж олсон. Грек улс гарцаагүй өрөнд идэгдэнэ гэж бодоход хүрсэн билээ. Өнөөгийн байдлаар Грек улс төрийн ба хувийн зээллүүлэгчдэд 350 тэрбум орчим евро өртэй байна.