ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров баасан гаригт 3-р сарын 10-нд Каирт болох АОЛ-ийн ГХЯ-ны тэргүүн нарын уулзалтанд оролцохоор мордоно гэж “Интерфакс” агентлаг мэдээлэв. Энэхүү уулзалтыг Сирийн байдлыг тал бүрээс нь дүгнэж шинжлэх чухал боломж гэж Москва үзэж байна хэмээн сайд өмнө мэдэгдсэн юм. Нөгөөтэйгүүр, тэрээр сирийн асуудлаар ямар нэгэн шинэ санаалуудыг хэлэлцэх нь зүйд нийцэхгүй гэжээ. Санаачилга хангалттай байгаа бөгөөд, тэдгээрийн дунд НҮБ-ын АЗ-д оросын болон АОЛ-ийн өөрийн нь санаачилсан төсөл ч байгаа гэдгийг Лавров сануулжээ. Оросын дипломат тайлбарлахдаа, “тэд зарчмын гол асуудлаар анал зөрдөггүй” болон стратегийн хувьд нийлдэг. Түүний ярьснаар, хамгийн гол нь Сирийн мөргөлдөөнийг хаанаас ч гарсан байлаа гэсэн, бүх талууд хүчирхийллийг нэн даруй зогсоохыг уриалах ажээ. Тэрээр одоогоор энэ бүгд сайхан төгсөнө гэх шалтагийг харахгуй байна гэж илэн далангүй ярив. Сирийн сөрөг хүчнийхэнд бусад орнуудын алан хядагчид зэвсэг нийлүүлж байгаа төдийгүй тус улсын нутаг дэвсгэр дээр бусад орнуудаас нэвтэрч байгаа тухай мэдээ, мэдээллүүд байгаа юм. Үүнтэй холбогдуулан тэр өөрийн бодлыг хэлэхдээ, Өрнөдийнхөн Москвагаас сирийн ерөнхийлөгч Башар Асадад шахалт үзүүлэхийг уриалахын хэрэггүй бөгөөд Орос бусад орнуудын хамт Сирийн мөргөлөдөөний талуудыг яриа хэлэлцээ хйихийг уриалж байна. Эдгээр сэдвүүд нь Лавровын египтийн удирдлагатай хийх хоёр талын яриа хэлэлцээрийн үеэр яригдах юм. Түүнчлэн тэр Египтийн Зэвсгэт хүчний дээд зөвлөлийн тэргүүн Хусейн Тантавитай болон ГХЯ ны тэргүүн Набиль аль-Арабитай уулзалт хийх юм. Лавров Ойрхи-Дорнодын асуудлуудыг АЗ-ийн 3-р сарын 12-нд Нью-Йоркд болох  НҮБ -ын хуралдаан дээр үргэлжлүүлнэ.