Ливийн ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Абдель Рахим аль-Киб сирийн босогчид Ливид сургууль хийсэн тухай мэдээллийг няцаав. Түүний ярьснаар, Ливийн нутаг дэвсгэр дээр нэгэн цугларалт явагдаж байсан, гэхдээ засгийн газар ямар нэгэн зөвшөөрөл олгоогүй гэж “Интерфакс” мэдээлжээ. Өмнө нь Орос улсын НҮБ-ын АЗ-ийн байнгын төлөөлөгч Виталий Чуркин Ливийн эрх баригчдыг сирийн босогчдыг дэмжиж буйд буруутгаж байсан юм. НҮБ-ын АЗ-ийн Нью-Йорк болсон хуралдаан дээр дипломат хэлэхдээ, Москвад бүх баримтууд бий “Ливийн нутаг дэвсгэр дээр ливийн эрх баригчдын дэмжлэгтэй сирийн хувьсгалчдыг бэлтгэх тусгай төв ажиллаж байна” гэсэн юм. Тэндээс Сири рүү тус улсын хууль ёсны засгийн газартай тэмцэхээр хүмүүс явж байна гэж Чуркин нэмж хэлэв. “Энэ бол хэрхэвч байж болошгүй зүйл бөгөөд Ойрхи-Дорнодын тогтвортой байдалд харшилж буй юм” гэж Чуркин хэллээ.