Оросын дипломатууд НҮБ-ын Сирийн тогтоолын төслөөр үргэлжлүүлэн зөвлөлдөх уулзалт  явуулж байна.  Энэ тухай Оросын ГХ-ын дэд сайд Геннадий Гатилов мэдэгдэв. Тэрээр, пүрэв гаригийн үдэш өөрийн Твиттердээ “зөвлөлдөх уулзалтын зорилго- сирийг дотоод хямралаас гаргахад хоёр талаас ижилхэн шаардсан агуулгатай төслийг бэлтгэх ёстой юм” гэжээ. Сирийн дотоод хэрэгт хөндлөнгөөс хүч хэрэглэн оролцох аливаа боломжийг цуцлах ёстой гэсэн Орос улсын байр суурийг Гатилов дахин илэрхийлэв. Орос улс ийм тогтоолыг зөвшөөрөхгүй бөгөөд хоёр утга агуулгатай баримт бичгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж дипломат онцлон тэмдэглэв. Өмнө нь АНУ Сирийн асуудлаар шинэ тогтоол бэлтгэсэн юм. Уг баримт бичгийг өнгөрсөн мягмар гаригт НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн таван орон болон Мароккийн төлөөлөгчийн оролцоотой хийсэн хаалттай хуралдаан дээр хэлэлцэгдсэн юм. 3-р сарын 12-нд Оросын ГХ-ийн сайд Сергей Лавров НҮБ-ын АЗ-ийн Ойрхи-Дорнодын асуудлаар хийх хуралдаанд оролцоно. Төлөвлөж буйгаар, НҮБ-ын АЗ-ийн хуралдаан дээр хэлэлцэгдэх асуудлуудын дунд “өнөөдрийн байдлаар хамгийн чухлаар тавигдаж байгаа сирийн чиглэлд” онцгой анхаарал тавигдах болно” гэж ОХУ-ын ГХЯ өмнө нь мэдээлжээ. НҮБ-ын дипломатуудын дурдснаар, төсөлд “сирийн эрх баригчид жагсагчдын эсрэг авч байгаа хүчирхийллийн арга хэмжээг “зогсоох болон Сирид хүмүүнлэгийн тусламжийг чөлөөтэй үзүүлэх зэрэг асуудлыг тусгажээ.  Түүнчлэн, төсөлд Сирид хүний эрхийг зөрчиж буйг буруушааж, үндэслэлгүй баривчлагдсан иргэдийг чөлөөлөх болон цэргийн техникийг хотуудаас гаргахыг уриалжээ.