ОХУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр ирээдүйн засгийн газрын бүрэлдэхүүний талаарх а суудлаар зөвлөлдөөн хийх ажилдаа орлоо. ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй уулзахдаа тэрээр энэ тухайгаа мэдэгдсэн байна. Энэ уулзалт Сочи хотын “Красная поляна” дахь ерөнхийлөгчийн өргөөнд болжээ. Владимир Путиныг ОУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь Дмитрий Медведев баяр хүргэсэн байна. 3-р сарын 4-нд болсон санал хураалтын эцсийн дүнг СЕХ өчигдөр гаргаж, Владимир Путинг ОУ-ын шинэ ерөнхийлөгчөөр сонгогдсныг зарласан билээ. Тэрээр сонгогчдын 63,6%-ийн санал авсан юм. ОУ-ын одоогийн төрийн тэргүүн үүнийг ингэж тайлбарласан юм. “Үр дүн үнэхээр итгэлтэй байлаа гэж Д.Медведев мэдэгдээд манай төр засгийн явуулсан бодлогод манай улсын иргэд итгэж байна гэдгийг энэ нь харууллаа. Үнэхээр бид сүүлийн үед хамтдаа шинэ эдийн засгийн үндсийг тавьж, түүнийг шинэчлэж, технологийн хэвшлий нь өөрчиллөө. Батлан хамгаалахын чадвахи, аюулгүй байдлыг хангах болон бусад улсуудтай харилцах харилцааг зохих түвшинд байлгах зэрэг маш чухал асуудлууд манай улсын өмнө тулгарч байсан одоо ч тулгарсаар байна”.

Баяр хүргэсэнд В.Путин Д.Медведевт талархал илэрхийлээд, өмнөө тавьсан зорилт болон зорилгыг хүлээн зөвшөөрч байгаа ба цаашад хамтдаа ажиллахад бэлэн байна гэж хэлсэн байна. “Сүүлийн жилүүдэд бид эдийн засгийн хүрээнд олж аваад байгаа манай хандлага, макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг хадгалах нь бидний гол зорилт юм. Ямарч хямралын үед бид үүнийг хийх ёстой гэж В.Путин онцлон тэмдэглэлээ. Та бид хамтдаа нийгмийн бодлогуудыг бүрэлдүүлсэн, түүнийг зөвхөн эдийн засгийн хөгжлийн хурдцыг хангасны дараа л шийдэж болно. Үндсэндээ бид энэ ажлыг эхлээд байна, харин бид юу хийх ёстой, яаж хийх ёстойг тохиролцсон билээ. Харин өнөөдөр ирээдүйн засгийн газрыг хэрхэн бүрэлдүүлэх талаар зөвлөдөх ажилдаа орж байна”.

Шинээр сонгогдсон ерөнхийлөгч В.Путин, одоогийн ерөнхийлөгч Д.Медведев нар засгийн газарт сэлгээ хийх боломжийн тухай хэлэлцэж эхэлснийг яаруу сандруу ажил гэж хэлж болохгүй юм. Шинээр сонгогдсон ерөнхийлөгч албан тушаалдаа орох ёслолын ажиллагаа 5-р сарын 7-нд болох ёстой. Хуучин засгийн газар 5-р сарын 7 хүртэл үлдсэн ажлаа гүйцээнэ гэсэн үг. Харин шинэ засгийн газар бүрэн хүч чадлаараа зун гэхэд л ажиллаж эхлэнэ. Шинэ ерөнхийлөгч, шинэ ерөнхий сайд /Д.Медведев болох бүрэн магадлалтай/ нар ирээдүйн засгийн газрын бүрэлдхүүний тухай хэлэлцэх болсон нь сайд нарын танхим солигдох үед засгийн газрын ажил доголдох асуудал гаргуулахгүй байхтай холбоотой бололтой.