Африкийн хамгийн өндөр Килиманжаро оргилд олноороо авиран гарах арга хэмжээг Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориүлжээ. Африкийн 30 орны төлөөлөгчид НУБ-ын ивээлийн дор зохион байгуулсан арга хэмжээнд оролцож байна. Тэд далайн түвшингээс 5895 метр өндөр Килиманжарод авиран гарах юм. Арга хэмжээ гэр  бүлд хүч хэрэглэх ба эмэгтэйн эрхийг зөрчихтэй тэмцэхэд анхаарлыг хандуулах  зорилготой юм.