Өнөөдөр Орос улсад Олон улсын эмэгтэйчүүдийн барын өдрийг тэмдэглэж байна. Баярын түүх 1857 оны 3-р сарын 8-нд Нью Йоркын нэхмэлийн үйлдвэрийн эмэгтэй ажилчдын маршаар эхлэсэн хийгээд 1910 онд Олон улсын социал-демократ хөдөлгөөний идэвхтэн Клара Цеткин түүнийг эмэгтэйчүүдийн адил тэгш байдлын төлөө тэмцлийн өдрийн хүвьд тэмдэглэхийг санаачилжээ. 1913 онд Орост Олон улсын эмэгтэйчүүдийн  өдрийг анх удаа тэмдэглэсэн юм. Зөвлөлт засгийн жилүүдэд төрийн баяр болгон тэмдэглэж эхлэв. Гэвч зөвхөн 1965 оноос  хойш  амралтын  өдөр болжээ. . Эдүгээ олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг  олон улс түүний дотор Польш, Болгар, Итали, Хятад  ба ТУХН-ийн олонхи улсуудад тэмдэглэж байна. Оросын эрэгтэйчүүд мөн өдөрт их анхааралтай хандаж, бүх эмэгтэйд мэнд хүргэж, цэцэг бэлэглэх дуртай байна.