Энэтхэгийн Мөрдөн тагнах төв товчооноос нийтлүүлсэн мэдээ баримтуудаас харахад Тамилнаду мужид» Куданкулам» АЦС-ыг барихийг эсэргүүцэгчид гадаадаас бараг 7,5 сая доллар авчээ. Эдгээр хөрөнгийг өвчтөн, тахир дутуу хумууст туслах нэрийдлээр орос-энэтхэгийн атомын станцыг эсэргүүцэх тэмцэл хөдөлгөөнийг зохион байгуулсан төрийн бус байгууллагуудын банкны дансанд гуйвүүлжээ. Манай тоймч Георгий Ванецов эл сэдвийг үргэлжлүүлэн бичихдээ

Энэтхэгийн ерөнхий сайд мэдэгдэл хийснээс хойш  тус улсын Мөрдөн тагнах төв товчоо ба ГХЯ терийн бус байгууллагуудын ажиллагаа болон тэдгээрийг санхуужуулэх эх сурвалжийг мөрдөн байцааж эхлэсэн. Ерөнхий сайд «Science» сэтгүүлд ярилцлага өгөхдөө америкийн ба өрнөдийн төрийн бус байгууллагуудаас оросын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар барьж байгаа Куданкулам АЦС-ын тойронд тэмцэл хөдөлгөөн өдөөсэн  гэв. Энэтхэгийн Мөрдөн тагнах тов товчооноос нийтлүүлсэн тоо барим- тууд  АЦС-ын анхны блокыг туршиж ажилуулахын өмнөхөн өдөөсөн эсэргуцлийн тэмцэл хөдөлгөөний бүрхэг талыг тодруулав.Хожим АЦС-ын 2 дахь блокыг ашиглалтад оруулах байсан. Түүнчлэн тус АЦС-ын нэмэлт хоёр блок барих тухай  хэлэлцээрт гарын үсэг зурхаар төлөвлөсэн билээ. Куданкулам АЦС Энэтхэгийн өмнөд мужуудын эрчим хучний асуудлыг шийдвэрлэж, улс орныхоо цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангахад тус  дөхөм үзүүлэх ёстой.  Эдугээ тус улсад 50-60 мянган мегаваттын цахилгаан эрчим хүчин дутагдаж байна. Гэвч Тамилнаду мужид эсэргууцлийн хөдөлгөөн өрнөсэн учир Куданкулам АЦС-ыг ашиглалтад оруулах хугацааг хойшлуулав. Куданкулам АЦС аюулгуй гэдэгт цөмийн энергийг эсэргүүцэгчдийг итгүүлэх гэсэн засгийн газрын бух оролдлого ур дүнд хүрсэнгүй. Цөмийн салбарын нэр хүндтэй мэргэжилтнүүдийн  санаа бодлыг ч тоомсорлохгүй байна. АЦС бүрэн аюулгуй байна гэсэн засгийн газрын комиссын дүгнэлтийг ч тэр даруй няцаажээ.

Энэтхэгийн Мөрдөн тагнах төв товчооноос нийтлүүлсэн мэдээ баримтууд эсэргүүцлийн жинхэнэ шалтгааныг илрүүлэж тодруулахад туслаж байна гэж Энэтхэг судлаач  Геннадий Чуфрин хэлээд: «Энэтхэгийн атомын зах зээлийн төлөө өрсөлдөөн гаарч байгааг дээрх мэдээ гэрчлэн харуулав. Миний бодоход ийм ажиллагаа шинэ хэлэлцээр байгуулах, Энэтхэгт шинэ атомын реактор  барих боломжийн төлөө тэмцэлтэй холбоотой. Оросын тал атомын реактор нь найдвартай  чанартай нь нэг бус удаа батлагдсаныг харгалзан  ийн өдөөн хатгалгад бэлэн байх ёстой»  гэв.

Энэтхэгийн цөмийн энергийн зах зээлийг  150 тэрбум доллароор үнэлжээ. Дэлхийн цөмийн технологитэй бараг бух улс мөн зах зээлд гарахын төлөө тэмцэж байна. Орос, АНУ, Франц  улсууд энэтхэгийн зах зээлд гараад байна. Эдгээр улс цөмийн энергийг энх тайван зорилгоор ашиглах салбарт хамтран ажиллах хэлэлцээр Энэтхэгитйн засгийн газартай байгуулсан юм. Тухайлбал АЦС Энэтхэгт барих, эрчим хүний тоног төхөөрөмж, технологийг нийлүүлэхээр баримт бичгүүдэд заажээ. Гэвч одоогоор зөвхөн Орос улс Куданкулам АЦС-ын анхны блокыг бэлдэж, 2 дахь блокыг барьж дуусч байна. АНУ Франц хоёр цөмийн энергийг энх тайван зорилгоор ашиглах хүрээнд Энэтхэгтэй хамтран ажиллах нь цаасанд бичигдсэн төдий зүйл хэвээр байна. Өрнөдийн мөнгөөр Тамилнаду мужид зохион байгуулсан эсэргүүцлийн хөдөлгөөн  урагш ахиж буй өрсөлдөгчийг тогтоон барьж, уйл ажиллагааг нь хүндрүүлэх арга барил юм. Тамилнадуд эсэргүүцлийн хөдөлгөөнийг зохион байгуулсан гэж сэжиглэгдсэн төрийн бус дервен байгууллагын банкны дансуудыг Энэтхэгийн ДХЯ-ны тушаалаар битүүмжлэжээ. Өөр 16  байгууллагын ажиллагааг мөрдөн байцааж байна. Жуулчны визээр Энэтхэгт орж, эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөний зохицуулагч болсон германы иргэн Соннтег Херманнийг баривчилж, хөөж явуулсан байна. Энэтхэгийн засгийн газар  цөмийн энергийг хөгжүүлэхээс  татгалзах гээгүй . Хөгжүүлэхээс өөр хувилбар алга.