Орос улс эмэгтэй удирдагчдын тоогоор дэлхийд Филиппиний дараа хоёрт оров. Ер нь эмэгтэй удирдагч болох нь олон улсын хандлага юм. Жилээс жилд илүү олон эмэгтэй  бизнес төдийгүй улс төрийн хүрээнд дээд албан тушаал хаших болсон. Орост гурван удирдагчийн нэгэн нь  эмэгтэй юм. Тухайлбал РwC аудитын компанийн судалгааны дунгээс харахад  2011 онд эмэгтэйчүүд ерөнхий захирлын шинэ орон тооны 21, санхуугийн захирлынх 60 хүвийг тус тус эзлэжээ. Еренхий нягтлан бодох болон боловсон хүчин,маркетингийн  асуудал эрхлэсэн захирал 10 гаруй жилийн турш  дан эмэгтэйн мэргэжил болсоор байна.

Төрийн албаны тухайд гэвэл одоогоор Орост цөөн эмэгтэй төрийн дээд алба хашиж байна гэж саяхан ерөнхийлөгч Дмитрий Медведев  тэмдэглэв. Оросын өнөөгийн засгийн газрын бүрэлдэхүүнд гуравхан эмэгтэй байгаа. Эдгээр нь эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн сайд Татьяна Голикова, эдийн засгийн хөгжлийн сайд Эльвира Набиуллина, хөдөө аж ахуйн сайд Елена Скрынник нар билээ. Орос улсад эдийн засаг, хөдөө аж ахуйн сайдын алба  уламжлал ёсоор эрэгтэйчууд хашиж ирсэн юм.

 Эмэгтэй удирдагч ба хариуцлагатай алба хашиж буй эмэгтэй  Оросын ХIХ зүүны гайхамшигт яруу найрагч Николай Некрасовын дүрслэсэн  орос эмэгтэйн дүрд нийцэж байна. Манай эмэгтэй  « давхиж яваа морь зогсоож, шатаж байгаа гэрт  орж мэднэ» гэж яруу найрагч бичжээ. Оросын эмэгтэйн хүчин чадал онцгой нөхцөлд илрэнэ. Орчин цагийн Орос улсад эмэгтэйчүүд хүнд бэрх 1990-д онд идэвхжсэн гэж боловсон хүчний талаархи шинжээч Юлия Яновская хэлээд: « Өөрчлөн байгуулалтын эхээр эмэгтэй удирдагчдын тоо нэмэгдэж эхэллээ. Тэр үед ЗХУ-д оршин сууж байсан хүмүүс  шинэ нөхцөлд амьдрахад огт бэлэн бүс байв. Тэгээд  олон эрэгтэйн урам хугарав. Гал голомтоо сахих эмэгтэйчууд л илүү идэвхтэй, хариуцлагатай болов. Зохион байгуулагч эмэгтэйчүүд  бизнесийн хүрээнд шилжсэн» гэв.

Эмэгтэйчүүд үйлдвэр худалдааны салбарт амжилт гаргаж байгаа боловч бүсгүй хүн хэвээр байна. Одоо тэд эрэгтэйн гэгч мэргэжил дуртайяа эзэмшиж байна гэж шинжээч Мария Колдышева тэмдэглэн хэлээд: «Удирдагч буюу  эрэгтэйчүүдтэй адилхан статустай  болох гэсэн эмэгтэй эрэгтэйчүүдийн хамт олны гишүүн болдог. Эхлээд эрэгтэй ажилтнууд  түүнд ойлгомжтой хандахгүй. Гэвч эмэгтэй сайн мэргэжилтэн байвал хамт олон дотно хүлээж авдаг» гэв.

Эмэгтэй удирдагчийн  удирдлагын арга барил нэлээд зөөлөн байдаг. Тэд боловсон хүчинд анхааралтай хандаж, ажлаа тун хариуцлагатай хийж байна. Үүний хамт оросын эмэгтэй удирдпагчид  хайртай эхнэр, анхаарал халамжтай эх байхын зэрэгцээ гэрийн ажлаа биеэ дааж хийдэг. Оросын нийгэмд гэр бул 2-р зэргийн зүйл болсон гэх мэт мэдэгдэл энэ бодит баримтыг няцааж чадахгүй.