БРИКС бүлэг –Бразиль, Орос, Энэтхэг, Хятад болон Өмнөд Африка - шинэчлэл явуулахад шаардагдаж байна, өөрөөр хэлбэл, орчин үеийн шаардлагад нийцэхийг больжээ. Энэ тухай Делид болсон  БРИКС-ийн орнуудын шинжилгээний төвүүдийн форумд оролцсон  Оросын ШУА -ийн Латин Америкийн хүрээлэнгийн захирал Владимир Давыдов  ийн мэдэгдэв.

”Хоёрдахь зам”-ын хэмжээнд явагдсан форумд  шинжээчид сарын сүүлд мөн Делид болох БРИКС-ийн орнуудын удирдагчдын уулзалт дээр хэлэлцэх тус байгууллагын  санал, санаачилгуудыг  хэлэлцэн ярилцаж байв. Протоколын хатуу горимд  захирагдалгүй, одоогоор дөнгөж санаа төдий төрөөд байгаа санаа бодлоо эрдэмтэд ярих боломжтойгийн хамт, байгууллагын үйл ажиллагааг эрс шүүмжилж байлаа. Гэхдээ  энэ бүгд нь БРИКС-ийн цаашдын чадавхыг нээхэд ашигтай юм.  Сонирхолтой нь, БРИКС өөрөө дүн шинжилгээний үр дүнд төрсөн бүтээгдэхүүн юм. Уг нэр томъёог  Голдман-Сакс компаний ажилтан Жим О’Нейл   эрчимтэй хөгжиж байгаа эдийн засагтай орнуудыг тодотгох зорилгоор энэхүү саналыг гаргажээ. БРИКС ээлжит мэтгэлцээний цар хүрээнээсээ илүү том болох уу? Энэ асуудал нь улстөрчдийн болон шинжээчдийн  анхааралд байна. Евробүсийн хямрал нь шинэ дуудлагууд нь шуурхай шийдвэрүүдийг шаарддаг болохоос,  удтал үргэлжлэх мэтгэлцээн яавч биш юм. Тэгээд эцсийн дүнд ЕХ том ч гэлээ,  шийдэж чадахгуй  юм.

Оросын ШУА-ийн Латин Америкийн хүрээлэнгийн захирал Владимир Давыдовын үзэж байгаагаар, энэхүү сөрөг туршлагаас сургамж хийх шаардлагатай байгаа  аж.  БРИКС групп нь –Давыдовын үзэж байгаагаар,  байр сууриа зөвшилцөж, нэгдсэн шийдвэр хүрэх болон хангалттай  шуурхай шийдвэр гаргах боломжтой  тийм байгууллагын загвартай байх ёстой аж.

Энэ нь БРИКС шинэчлэгдэх ёстой бөгөөд түүний үйл ажиллагааг бодит утга агуулгаар дүүргэх шаардлага тавигдаж байна гэдэгтэй Оросын ШУА-ийн Алс-Дорнодын хүрээлэнгийн тус форумд оролцсон төлөөлөгчид санал нэгтэй байна. БРИКС-ийн төсөл орчин цагийн аливаа дайралт, заналхийлэлд шуурхай болон адил тэнцүү хариу өгч байх ёстой: «Нью-Делид болсон чуулган дээр  БРИКС-ийн нарийн бичгийн газрыг болон хөрөнгө оруулалтын санг байгуулах тухай    тодорхой асуудлуудыг хэлэлцсэн юм.  Гэтэл Алс-Дорнодын хүрээлэнгийн шинжээчдийн үзэж байгаагаар, энэ төслийг хүрээнд хатуу баригдах хэрэггүй аж.  БРИКС нь маш уян хатан,  үзэл суртлаас юм уу, хатуу  түншүүдээс   чөлөөтэй байх ёстой» гэж хэлсэн.

Чухам энэ нь эдийн засгийн хамтын ажиллагаанд шаардагдаж буй амьдралын хүч тэнхээг өгнө гэж  профессор Сергей Лузянин үзэж байна.  Олон улсын харилцааны шинжээчдийн дунд хүчнүүдийн туйлаар тусдаа нэг гүрэн байх боломжгүй, харин бүлэг орон байх ёстой  гэдэг ойлголт нэмэгдсээр байна. Дэлид болсон форумд оролцогч, Энэтхэг улсын гадаад хэргийн орлогч сайд Сидхира Виасын үзэж байгаагаар, БРИКС  нь олон туйлт ертөнцийн шинэ туйлын өсөлт  мөн  төдийгүй дэлхийг удирдах бүхий л системд чухал үүрэг гүйцэтгэж чадах аж. Эвсэл нь олон улсын хамтын нийгэмлэгтэй гол  түншийнх нь хувьд дэлхийн асуудлуудыг шийдвэрлэхэд  харилцан ажиллах боломжтой буйд   Энэтхэгийн дипломат анхаарлаа хандуулж байна. Делид болсон чуулганаар  бусад асуудлуудын зэрэгцээ цаг уурын өөрчлөлтүүд, аюулгүй байдлын  болон усны нөөц, хот суурин газруудын хүн амын бодлого хийгээд  орчин үеийн технологийн сэдвүүдийг онцолжээ. Эдгээр бүх салбаруудад олон улсын энэхүү байгууллага өөрийн жинтэй үгийг хэлэх боломжтой  юм. Гэхдээ үүний тулд үр ашигтай, бэсрэг ажлын механизм байгуулах ёстой юм.