Үндэсний шилжилтийн зөвлөл Ливи улсын дорнод бус нутгийн тусгаар тогтнолыг зарлан тунхаглахаас сэрэмжлэхийн тулд хүч хэрэглэхэд бэлэн байна гэж тус  зөвлөлийн тэргүүн Мустафа Абдель Жалиль мэдэгдлээ.

Орон нутгийн омгуудын олон зүүн тэргүүлэгч, улс төрч болон Муаммар Каддафийн дэглэмийн цэрэгтэй  байлдан дайтсан  зэвсэгт булгуудийн дарга нар Сиртээс Египетийн хил хүртэл өргөн уужим нутгийг эзлэж бүй нефтиэр баялаг Баркыг холбооны шинэ байгуулал хэмээн зарлав. Тэд өөрийгөө удирдах ёс тогтоохын хамт  олон улсын ажил хэрэг, ундэсний аюулгуй байдал, батлах хамгаалах уйл ажиллагааг төв засаг захиргаанд ногдуулав. Үүний хамт  ДХЯ болон нефтийн тусгай газрыг оролцуулан биеэ даасан хэд хэдэн яам  байгуулж, нийтийн ахуй, боловсрол ба өөр олон салбарыг удирдахаа зарлан мэдээлжээ.

НАТО эвслийн цэргийн ажиллагаанаар дэмжүүлэн  өнгөрсөн онд дэгдээсэн  хуйвалдаан ба хожим Муаммар Каддафийг огцоруулсан хэрэг явдал  улс орныг хуваах эхлэл тавьсан гэж  шинжээчид үзэж байна. Киренаикийг  хагас тусгаар байгуулал болгосон нь сүүлийн үеийн үйл явцын зүй ёсны ур дүн юм. Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн шинжээч ОХУ-аас Ливид суугаа элчин сайд асан Алексей Подцероб  үүнтэй холбогдуулан хэлэхдээ: «Энэ нь Ливи улс бутраж эхлэснийг нотлон харуулсан бас нэг алхам билээ. Үнэн чанартаа Үндэсний шилжилтийн зөвлөл Триполиэс туннисын хил хуртэл том биш газар нутгийг хяналтдаа авсан. Хээрийн захирагчид өөр бүх бус  нутгийн байдлын хянаж байна» гэв.

Үндэсний шилжилтийн зөвлөл эвслийн цэрэг Ливид цөмрөн орсон үед  Ливийн гадаадын анд гэгчдийн тушиг тулгуур болсон билээ Одоо ийн шаардлага угуй боллоо. Тус байгууллага ёс төдий байгаа учир хүчний бодит харьцаа нөлөө үзүүлж эхлэв. Ийм нөхцөлд ливийн нийгмийн бух давхрагыг төлөөлж, шинэ улсыг цогцлон байгуулах шинэ байгуулага зайлшгуй чухал.

Тэгвэл мөн байгууллагыг бий болгох нөхцөл бүрэлдсэн үү? Тусгаар тогносон Киренаика туунд ямар учраас захирагдах вэ? Алексей Подцероб хэлэхдээ: « Өнөөгийн уйл явц дөнгөж эхлэсэн учир цаашдаа гунзгийрэх эсэхийг хэлэхэд хэцүү. Ливи шинэ Сомали мэт улс болж магадгүй. Өөдрөг хувилбарууд ч байгаа. Үндэсний шилжилтийн зөвлөлөөс засгийн газрыг эмхлэн байгуулж, ерөнхийлөгчийн сонгууль хэр амжилттай явуулахаас олон зуйл шалтгаална. Миний бодоход тус зөвлөл эдгээр асуудлыг штйдвэрлэх хугацааг сунжруулсан. Харин цаг хугацаа салан тусгаарлагчдын төлөө байна» гэв.

Хүч хэрэглэнэ гэж Мустафа Абдель Жалиль сурдуулсэн ч  үнэн хэрэг дээр ийн аюулыг учруулахгүй бололтой.Ямар нэг нутагт гарсан мөргөлдөөнийг зохицуулахад Ундэсний шилжилтийн зөвлөлөөс  их хучин чармайлт шаардагдаж байгааг дурдая. Өөрөөр хэлвэл Киренаикад чухал нөлөө үзүүлж чадахгүй бололтой. Тэгвэл Ливи  холбооны улс болон хүвирч болзошгуй.