НУБ болон Арабын улсуудын холбооны  Сирийг хямралаас гаргах асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Кофи Аннан  тус улсад гал нэн даруй  бүрэн зогсооход туслах гол зорилттой гэж Арабын улсуудын холбооны  Ерөнхий нарийн бичгийн даргын улс төрийн асуудал эрхлэсэн  орлогч  Ахмед бен Хелли египетийн «Аль-Ахрам» сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зам тавих нь  Аннаны бас нэг зорилт гэж дипломат ажилтан тэмдэглэв. Өчигдөр орой Аннан Каирт хүрэлцэн очлоо. Тэрээр үүргээ биел үлэх хүрээнд хийх цаашдын алхамуудыг Арабын улсуудын холбооны гишүүдтэй хэлэлцэж, Дамаскад хийх анхны айлчлалаа бэлтгэх юм. Өнөөдөр Аннан Арабын улсуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Арабттай уулзав. Маргааш  арабын орнуудын ГХ-ийн сайд нартай зөвлөдөх бодолтой байна. Аннан маргааш орой Дамаск руу мордоно. Арабын улсуудын холбооноос Аннаны орлогчоор томилогдсон Палестины нэрд гарсан дипломат ажилтан Насер аль-Кидва түүнтэй хамт сирийн нийслэлд хүрэлцэн очих юм.