Арабын улсуудын холбооны  гишүүн орнуудын ГХ-ийн сайд нар Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавротай  уулзахынхаа өмнөхөн сирийн асуудлаар бямба гаригт зөвлөлгөөн хийлгэх тухай египетийн хэвлэл мэдээлийн хэрэгслүүд  Каир дахь Арабын улсуудын холбооны төв байрны эх сурвалжийн мэдээллийг үндэслэн  мэдээлжээ. Оросын  ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров 3-р сарын 9-10-нд Египет улсад ажлын айлчлал хийх тухай  Оросын ГХЯ-ны хэвлэл мэдээллийн газраас өчигдөр мэдээлсэн байна. Сайд айлчлалынхаа үеэр Арабын улсуудын холбооны гишуун орнуудын гадаад улс төрийн тусгай газрын тэргүүн нартай уулзана. Арабын орнуудын сайд нар Сирийн байдлыг Лавровтай хэлэлцэх бодолтой байна.