Хятад улс  БРИКС булгийн гишүүн орнуудад юаниар зээл олгож мэднэ гэж британийн Financial Times сонинд бичжээ. Хятадын хөгжлийн банк БРИКС булгийн өөр гишүүн орнуудтай ойлголцох санам бичгийг гарын үсэг зуруулахад бэлтгэж байна. Хятад улсаас гадна Бразили, Орос, Энэтхэг,ЕАБНУ БРИКС булгийн бүрэлдэхүүнд ордог. 3-р сарын 29-нд Делид БРИКС бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр баримт бичигт гарын үсэг зурна. Санамж бичгийн дагуу Хятадын хөгжлийн банкнаас бусад гишүүдэд хятадын үндэсний валютаар зээл олгох юм. Урьд гол төлөв ам доллароор зээл олгож байсан. БРИКС булгийн гишуун өөр орнуудын хөгжлийн банкнуудаас үндэсний валютаар зээл олгож болохыг санамж бичигт заажээ. Оросын Внешэкономбанк,Баразилийн BNDES,Энэтхэгийн экспорт-импортын банк, Өмнөд Африкийн Хөгжлийн банк санамж бичигт гарын үсэг зурах ёстой. Энэ хэлэлцээр  дээрх улс орнуудын хоорондын худалдааны хөгжлийг урамшуулж, олон улсын харилцан тооцолтод юанийн үүргийг нэмэгдүүлнэ гэж сонинд тэмдэглэжээ. БРИКС булгийн дээд хэмжээний уулзалт 3-р сарын 28-29-нд Энэтхэгийн нийслэл Дели хотноо болно.