Өнөөдөр  БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага-Бух хятадын ардын төлөөлөгчдийн хурал  байцаан шийтгэх - эрүүгийн хүүльд засвар оруулах асуудлыг хэлэлцэж эхэллээ. Засвар оруулвал цагдаагийн үйл ажиллагаанд улам хатуу хяналт тавих тухай РИА Новости агентлаг мэдээллээ. Хүнийг саатуулсан буюу гэрийн хорионд байлгасан тухай  төрөлт өрөгсөдэд нь 24 цагийн дотор мэдээлэх ёстой. Үндэсний аюулгүй байдал болон терроризмд хамаатай  гэмт хэрэг  мөн засварын үйл ажиллагаанд хамрагдахгүй. Эдгээр засварыг оруултал цагдаагийн газар сэжиглэгдсэн этгээдийг ул мэдэх газарт байлгаж, гэр булийн гишүүдэд нь энэ тухай мэдээлэхгуй байсан. Зураач Ай Вэйвэйг саатуулсан тохиолдол үүний тод жишээ болсон. 2011 оны 4-р сард Ай Вэйвэйд  албан татвар төлөөгүй зэмлэл тулгаж, Бээжингийн нисэх онгоцны буудалд саатуулсан билээ. Зураачийн гэр булийн гишүүд тэр чухам хаана байгааг бараг нэг сар мэдэхгүй байсан. Дэд дарга Ванг Жаого эдгээр засварыг хэлэлцэхийг депутатуудад санал болгохдоо «сэжиглэгдсэн хүний эрхийг хамгаалахыг иш үндэс болгох хэрэгтэй» гэж мэдэгдэв. Эрүүгийн хуульд оруулах өөр хэд хэдэн засвар эрүүгийн үйл явцыг энэрэнгүй болгох хийгээд  хүүль сахиулагчид нотолгоо баримтыг хүүль бусаар цуглуулснаа хариуцана. 3-р сарын 14-нд чуулганы төгсгөлийн өдөр засвар оруулах асуудлаар санал хураана.