Олон улсын сансрын станцад ажиллаж байгаа  оросын сансрын нисэгчид Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан эмэгтэйчүүдэд баярын мэнд хүргэв.Сансрын нисэгч Антон Шкаплеров, Анатолий Иванишин, Олег Кононенко нар  ойр дотно хүмүүстэйгээ ойлголцох болон гэр бүлийн зол жаргал, эрүүл энх,сайн сайхан бүхнийг бүх эмэгтэйд хүсэн өрөөв. « Та бүхний  эх, гэрийн эзэгтэй,ачийг хариулах охин, анхаарал халамжтай эхнэр байх чадвар бишрүүлж байна» гэж Олег Кононенко хэллээ. Баярын мэндчилгээ бүхий дүрс бичлэгийг Оросын сансрын агентлагийн сайтаас үзэж болно.