Индонези улс БРИКС бүлэгт нэгдэх төлөвлөгөөтэй байна гэж тус улсаас Москвад суугаа элчин сайд Жаухари Оратмангун  мэдэгдлээ. Орос улсаас олон улсын тавцанд маш идэвхтэй ажиллагаа явуулж байгааг тэрээр тэмдэглээд Бразили,Орос, Энэтхэг, Хятад, ЕАБНУ зэрэг таван орон бүрэлдэхүүнд нь ордог БРИКС булгийг онцлов. Хүн амын тоогоор дэлхийд 4-р байр эзлэж буй Индонези улс БРИКС бүлгийн нөлөөг Зүүн- өмнөд Ази болон лалын дахинд өргөжүүлэхэд туслаж мэднэ. Тус улсаас Лалын хамтын ажиллагааны байгууллагад идэвхтэй үүрэг гүйцэтгэж байна. Дэлхийн нутаг дэвсгэрийн 30, хүн амын 42 хувь нь БРИКС булгийн гишүүн орнуудад ногдож байна. 2010 онд эдгээр улсын ДНБ нийт дэлхийн бүтээгдэхүүний  бараг 18 хувь эзлэв.