Сирийг хямралаас гаргахад чиглэгдсэн Хятадын төлөвлөгөө зөв байна гэж Дамаск үзэж байгааг өчигдөр Сирийн ГХЯ-ны тэргүүн Валид Муаллем  мэдээллээ. Тууний хэлснээр бол Сирийн эрх баригчдаас Бээжингийн санаачилгад нааштай хандаж байна. Хүч хэрэглэх ажиллагаа явуулахаас нэн даруй татгалзаж, урьдчилан ямар ч болзол тавилгуй НУБ ба Арабын улсуудын холбооны онц эрхт төлөөлөгч Кофи Аннаны зуулчлалаар бух талтай яриа хэлцээ хийж эхлэх тухай төлөвлөгөөнд заажээ. Энэ долоо хоногийн эхээр БНХАУ Сирийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд чиглэгдсэн хүчин чармайлтыг уялдуулан зохицуулахад НУБ-аас гол үүрэг гүйцэтгэх саналыг дэмжсэн. НУБ буюу Сирийн байдлын талаар атгаг үзэл баримтлахгүй өөр ямар нэг байгууллагаас тус орны хүмүүнлэгийн байдалд обьектив  иж бурэн үнэлгээ өгч, хүмүүнлэгийн тусламжийн барааг саадгуй хүргэх  нөхцлийг бүрдүүлэхэд туслах ёстой гэж Бээжин мэдэгдлээ. БНХАУ-ын удирдлага хүмүүнлэгийн хүчин чармайлт  гаргах нэрийдлээр Сирийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, дэглэмийг солихийн тулд зэвсэг хэрэглэн довтлохыг эсэргүүцэв. Хориг  Сирийг хямралаас  гаргахад тус дөхөм үзүүлэхгүй гэж Бээжин бас мэдэгдлээ. Дэлхийн хамтын нийгэмлэг  Сири улсын тусгаар тогтнил, эв нэгдэл, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон сирийн ард тумний улс төрийн систем, хөгжлийнхөө замыг сонгож авах эрхийг хүндэтгэх ёстой гэж Хятад улс үзэж байна. өн түүнчлэн БНХАУ-ын удирдлага Кофи Аннаныг НУБ ба Арабын улсуудын холбооны онц эрхт төлөөлгчээр томилсоныг сайшаан дэмжээд НУБ-ын АЗ-ийн гишүүдэд хандан НУБ-ын дурмийн зарчмуудыг хүндэтгэн баримтлахыг уриалжээ.