Өчигдөр орой ОХУ-ын Сонгуулийн төв комиссын хуралдаанаар ерөнхийлэгчийн сонгуулийн  бүрэн төгс ур дүн гаргаж, Владимир Путин ОХУ-ын ерөнхийлөгчээр сонгогдсоныг батлав. Сонгуулийн төв комиссын бүрэн төгс ур дүнгээс харахад тэрээр нийт сонгогчийн 63,6 хувь санал авсан байна. Сонгох эрхтэй хүмүүсийн 65,34 хувь нь 3-р сарын 4-нд сонгуульд оролцсон юм. Путин ерөнхийлөгчээр гуравдахь удаагаа сонгогдов. Урьд тэрээр хоёр хугацаагаар сонгогдож, 2000-2008 онуудад төрийн тэргүүний алба хашсан юм. Одоо ерөнхийлөгчийн алба хаших хугацаа Орос улсад анх удаа зургаан жил болж,2012 оноос 2018 оныг дуустал үргэлжлэнэ. Ерөнхийлөгч 5-р сарын 7-нд тангариг өргөнө. Ерөнхийлөгчийн сонгууль хууль ёсны шудрага,ил тод болсон гэж ОХУ-ын Сонгуулийн төв комиссын дэд дарга Станислав Вавилов тэмдэглэв. Путин  Олон улсын эмэгтэйчүүдийн Мартын 8-ны баярын өмнө сэтгүүлчидтэй уулзахдаа Оросын өнөөгийн ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй ирээдүйн засгийн газрын бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэнэ гэж  мэдэгдэв. Ерөнхий сайдын хэлснээр бол ойрын хоёр өдөр мөн асуудлыг авч үзэж хэлэлцэх юм. Тэрээр Медведевтэй хийх уулзалт ярианы агуулгыг тодруулж дэлгэрэнгүй ярьсангүй. Эхлээд  асуудлыг хоёулаа хэлэлцээд дараа нь нийт олонд зарлан мэдээлэх хэрэгтэй гэж Путин тэмдэглэсэн тухай «Интерфакс» агентлаг мэдээлэжээ.  Ерөнхий сайд  өнөөгийн засгийн газрын хэд хэдэн гишүүн тухайлбал дэд ерөнхий сайд Игорь Сечин, «Росатом» нэгдлийн тэргүүн Сергей Кириенко нарын ажлыг өндөр үнэлэв. Өнгөрсөн оны 12-р сарын шувтаргаар ерөнхийлөгчийн тамгын газрын удирдагчаар томилогдсон Сергей Иванов цаашид мөн алба хашина гэдэгт Путин найдаж байна. Түүнээс гадна ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшэгч асан Михаил Прохоров өөрөө хүсвэл засгийн газрын бүрэлдэхүүнд орж мэднэ гэж Владимир Путин мэдэгдлээ.