Казахстаны өмнөд хэсгийн Кызылорда хотын нэгэн эр  цэцгийн дэлгүүрээс эхнэртээ нэг сая сарнай худалдаж авлаа. Казахстаны “Экспресс-К” сонины мэдээлснээр,  тэр хүн эхнэртэйгээ муудалцсаны дараа 3-р сарын 8-ны Эмэгтэйчүүдийн баярын бэлэг болгож    бэлэг барихаар шийджээ. Бөөний худалдан авагчийн хувьд дэлгүүр түүнд нилээд сайн хөнгөлөлт хийжээ. Кызылордад ийм маягийн захиалга үүний өмнө хэзээ ч байгаагүй гэж цэцгийн дэлгүүрийн эзэгтэй ярьж  байна.  Өнөөдөр  ХМХ-ийн мэдээлснээр, нэг сарнай Казахстанд 500- 1000 тенге / 1 тенге - 3,5 доллар/үнэтэй байгаа бөгөөд урьд жилүүдийн баярын үеийн туршлагуудыг тооцвол нэг сарнай 2 мянган тенге буюу /15  доллар/  үнэтэй хүрч магадгүй аж.