Америкийн Конгрессын танхимын төлөөлөгчдийн ихэнхийн саналаар хятадын импортын бараанд татвар ноогдуулахаар болов. Шинжээчдийн үзэж байгаагаар, энэхүү арга хэмжээ нь  ерөнхийлөгч Барак Обамагийн зарлаад байгаа тус улсын   ажилгүйдлийг бууруулах болон орон нутгийн үйлдвэрлэгчдийн эрхийг хамгаалах бодлогын хүрээнд явагдаж байгаа аж. Хэрэв тус улсын ерөнхийлөгч батлах юм бол ноогдуулж буй татварууд нь хууль болно. Нийт 4 тэрбум  долларын хятадын болон вьетнамын барааны тухай яригдаж байгаа юм. Нилээд хожуу мөн хоригт  АНУ-ын Хятадас импортлож байгаа  нарны зай болон салхины цахилгаан станцууд орж мэдэх юм. Орон нутгийн шинжээчдийн үзэж байгаагаар, танхимын төлөөлөгчдийн энэхүү шийдвэр нь хятадын бусад бараа тавартай холбоотой,  хуурамч барааны эсрэг   болон дотацын эсрэг    арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд зам нээж байгаа аж.