Олон улсын  цөмийн эрчим хүчний агентлагаас Пхеньяны цөмийн үйл ажиллагааны  хяналтыг сэргээсэн  явдал бол АНУ болон БНАСАУ-ын төлөөлөгчдийн лхагва гаригт  Венад хийсэн уулзалтын сэдвүүдийн нэг юм. Уулзалт агентлагийн удирдах зөвлөлийн чуулганы хүрээнд явагдана.

 Умард Солонгос Йонбен  дахь уран баяжуулах заводыг түр зогсоох  хийгээд үүнийг  МАГАТЭ-гийн мэргэжилтэнүүдэд  газар дээр нь  магадлахыг зөвшөөрсөн юм. Энэ тухай Умард Солонгосын удирдагч Ким Чен Ын  АНУ -тай  хийсэн анхны уулзалт дээрээ  тохиролцоонд хүрсэн юм. Одоо хоёр тал өөрийн хүлээсэн  үүргүүдээ биелүүлэх ёстой гэж   Оросын ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн солонгосын хөтөлбөрийн захирал Георгий Толорая мэдэгдэв.

Умард солонгосчууд МАГАТЭ-гийн мэргэжилтэнүүдийг объектуудад нэвтрүүлж, цөмийн хөтөлбөр болон алсын зайны пуужингийн туршилтуудыг  түр зогсооно. Америкчууд амласан хүмүүнлэгийн тусламжаа нийлүүлж, БНАСАУ-тай харилцаагаа хэвийн болгох ёстой юм.

«Энэ нь Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлаар Оросын туслалцаатай зургаан талт хэлэлцээрийг сэргээхэд зам нээж байна гэдэгт итгэх үлдээд байна. Мэдээж хэрэг МАГАТЭ-гийн мэргэжилтэнүүд буцаж ирж байгаа болон  агентлагтай хамтран ажиллаж буй нь үүний тулд хийгдэж байсан урьдчилсан алхмуудын нэг юм. Орос улс өнгөрсөн жил ГХЯ- ны шугамаар БНАСАУ-ыг тойрсон нөхцөл  байдлыг сайжруулах асуудлуудын нэг бол Йонбений цөмийн объектэд  МАГАТЭ-гийн  мэргэжилтэнүүд ирүүлэх явдал гэж  үзэж байсан юм» гэж Георгий Толорая хэллээ.

Дашрамд хэлэхэд, олон улсын цөмийн энэ төвийн тоног төхөөрөмжийг Пхеньян цөмийн хөтөлбөрийг хорогдуулах  олон улсын хөтөлбөрийн хүрээнд ажиллагаанаас гаргасан юм. Нөгөөтэйгүүр, үүний дараа зургаан талт яриа хэлэлцээр зогсонги байдлад орсноос хойш БНАСАУ нь ихэнхи шинжээчдийн гайхлыг төрүүлэн  объектыг түргэн шуурхай сэргээсэн юм.

2010 оны 10-р сард Лос-Аламосскийн /АНУ/  лабораторын захирал асан Зигфрид Хеккер төвд зочилсон юм. Тэрээр  БНАСАУ хөнгөн усан дээр баригдах тогоонд зориулан ялимгүй баяжуулсан уран гаргаж буйг гэрчилсэн юм.  Орос улсын ШУА-ийн Алс-Дорнодын хүрээлэнгийн Солонгос судлалын төвийн захирал Александр Жебин хэлэхдээ:

«Олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрт  маш их  сэжиг төрж  байсан. Мэргэжилтэнүүдийн үйл ажиллагаа нь   энэхүү сэрэмжийг сарниулах байх гэж бодож байна. Энэ нь Умард Солонгост ашигтай байх болно. Яагаад гэвэл, түүний цөмийн хөтөлбөрүүдтэй холбоотой гадаадын орнуудын  сэжигүүд нь арилж болох юм. Цөмийн хөтөлбөрийн  хяналт шалгалт  нь МАГАТЭ, Умард Солонгосын хооронд илүү  нягт хамтран ажиллахад  болон энхийн  эрчим хүчийг хөгжүүлэх салбарт илүү  нөхцөл боломжуудыг  бий болгох юм.   Ер нь бол цөмийн зэвсгийг  хорогдуулах хөтөлбөр нь аливаа улс оронд энхийн  замаар цөмийн хөтөлбөрийг хөгжүүлэх боломж  олгодог, гэхдээ МАГАТЭ-гийн хатуу хяналтан дор байдаг юм» гэлээ.

Гэхдээ  МАГАТЭ хараахан БНАСАУ-ын эрх баригчдаас  холбогдох саналыг аваагүй байна.  Энэ тухай мягмар гаригт агентлагийн ерөнхий захирал Юкия Амано мэдэгдсэн юм.  Нөгөөтэйгүүр, МАГАТЭ нь 2009 оны 4-р сард   БНАСАУ-аас гаргасан    шинжээчдийг  тийшээ буцаахад  болзошгүйд бэлтгэж байна. Төлөөлөгчидийг бүрдүүлэн, бэлтгэхэд хэдэн долоо хоног шаардлагатай юм.

Дашрамд хэлэхэд,  хэрвээ АНУ болон БНАСАУ-ын хоорондын гэрээний дагуу БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн асуудлаархи     зургаан талт гэрээ хэлэлцээр сэргээгдэхээр  болвол Пхеньяны хөнгөн усан дээрх тогоонуудын тухай сэдэв  урьталуудын нэг болох юм.