Орос болон Хятад  улс сүүлийн арван жилд хийгдээгүй зэвсгийн хамгийн том гэрээг үзэглэхэд ойрхон байна. Талууд Хятад улсад 48 олон үйл ажиллагаатай сөнөөгч СУ-35  онгоцыг нийлүүлэхээр бараг тохироод байна. Энэхүү гэрээ нь сүүлийн хэдэн жилийн орос-хятадын цэрэг-техникийн түүхэнд хамгийн том хэмжээний болох юм. 2003 оноос Бээжин, Москвагийн хооронд томоохон гэрээ хийгдээгүй бөгөөд, харин 2007 оноос оросын зэвсгийн экспорт   Хятадын экспорт эрс  буурч  байсан юм.

2008 онд агаар сансрын Airshow China үзэсгэлэнгийн үеэр   анх удаа хятадын цэргийнхэн Су-35 онгоцыг  сонирхох болсон юм. Тэр үед Хятадын Цэргийн нисэх хүчний ерөнхий командлагч Сюй Цилян   “Сухой” шинэ  онгоцны олонталт үйл  ажиллагаатай танилцаж  , түүний нислэгийн болон тактик-техникийг өндрөөр үндэж байсан юм.

Сануулахад,  Су-35 сөнөөгч нь 4++ үеийн их радиусын үйлчилгээтэй онгоц юм. Онгоц цагт 2,5 мянган км хүртэл  хурдлах боломжтой  бөгөөд 3 мянга гаруй км алсын нислэг хийх чадвартай машин юм. 30 мм их буугаар тоноглогдсон, 12 цэгийн дүүжин зэвсэгтэйгийн дотор пуужингууд   болон бөмбөгүүд орж байна.

2010 онд Хятад улс нилээд хэдэн  Су-35 онгоц худалдаж авахыг хүсч байгаа тухай  албан бус мэдээлэл гарсан юм. Гэтэл 2012 оны 2-р сард  Холбооны цэрэг-техникийн хамтын ажиллагааны албаны дэд тэргүүн Александр Фомин энэхүү мэдээллийг нотлов .

Гэтэл гэрээг байгуулах замд гэнэтийн  саад тотгор учирлаа. Оросын тал оюуны өмчийн эрхийн тухай баталгаа хийхийг шаардах болов. Энэ бол маш чухал болзол юм. Москва хятадын зах зээл дээр өөрийн нөөцийг хангахад тэмүүлэх төдийгүй, цаашид оросын онгоцнуудыг хуулбарлаж гуравдагч орнуудын зах зээл дээр хямд үнээр худалдаалахаас сэрэмжлэх ёстой юм. 

Жишээ нь: хятадын J-10 сөнөөгч онгоц жинхэндээ оросын Су-27 онгоцны хуулбар, J-11 –Су-30 ийнх, харин FC-1  МиГ-29 сөнөөгчийг яг хуулбарлажээ. Ингэхдээ оросын бүх онгоцнууд хятадын инженерүдийн мэдэлд байжээ. Су-33 онгоцтой холбоотой бас нэгэн түүх байна.  Украинаас тэдний гарт орсон туршилтын хувилбраас нь хуулбарлаад  түүнийгээ  J-15 гэж нэрлэжээ. Сүүлийн явдал бол  Су-30МК2 сөнөөгч онгоцтой холбоотой бөгөөд түүний хятад хуулбар болох J- 16 онгоцыг  Шэньяны онгоцны үйлдвэрт үйлдвэрлэв.

Оросын  онгоцнууд болон түүний хятад хуулбарууд гуравдагч орнуудын  зах дээр  нүүр тулгарч байна. 2009 онд МиГ-29 болон FC-1 Мьянмд, жилийн дараа Египтийн зах дээр тулгарч байсан юм. Хятадын хуулбар жинхэн эхээс техникийн хувьд сүрхий хоцорч яваа ч , түүний үнэ 3,5 дахин хямд: 35 сая долларын эсрэг 10 сая орчим үнэтэй юм.  Гэсэн ч Мьянмд оросын тал 500 сая еврогийн гэрээтэй үлдэж байхад, харин  Египт бүр юу ч олоогүй юм.

Оросын цэргийн шинжээчид  2008 онд Орос болон Хятадын хооронд оюуны өмчийг хамгаалах ерөнхий гэрээг байгуулахад Хятадын хамгийн гол шалтаг оросын нэн шинэ  технологид нэвтрэх явдал байж мэдэх юм. Харин ийм их хэмжээний сөнөөгч онгоцыг худалдаж авахад бэлэн буй нь, хятадууд  СУ-27 онгоцны суурин дээр загваруудыг бий болгох явцад техникийн нилээд хүндрэлтэй  тулгарсныг гэрчилж буй юм.

Дашрамд хэлэхэд, 2008 онд Орос, Хятадын хооронд Цэргийн хамтын ажиллааганы салбарт оюуны өмчийг хамгаалах  ерөнхий    гэрээ байгуулсан аж. Гэсэн ч оросын тал, нэмэлт баталгааны    тусгай гэрээ хийхийг   шаардаж байна. Харин  Хятад улс хараахан эерэг шийдвэр өгөөгүй л байна.