Хятад  улсаас Сирийн талаар дипломат үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Өнөөдөр БНХАУ-ын ГХ-ийн сайд Ян Зечийн төлөөлөгч элчин сайд Ли Хуасин Сирийн зохицуулалтын асуудлаархи хятадын саналуудыг Дамаскад тайлбарлан танилцуулж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ГХЯ-аас тодорхойлсон саналуудыг Бээжинд парламенитын чуулганаар хэлэлцсэн юм.

Хятад улс Сирийн хямралд хөндлөнгөөс оролцохыг хүлцэхгүй. Асуудлын уг чанарыг бусдаас илүү сайн мэдэж буй сирийн оршин суугчид л хямралыг зохицуулах шийдвэрийг олж чадна гэж БНХАУ-ын ГХ-ийн сайд Ян Зечи Бүх хятадын ардын төлөөлөгчдийн хурал дээр мэдэгдэв.

Энэ нь Ли Хуасинийн Дамаскад аваачсан хямралыг зохицуулах Бээжингийн төлөвлөгөөний нэгэн зүйл анги билээ. Хятад улсаас Сирийн засгийн газар ба сөрөг хүчинд хандан хүч хэрэглэх ажиллагааг нэн даруй үг дуугүй зогсоож, урьдчилан болзол, шаардлага тавилгүй яриа хэлэлцээ хийж эхлэхийг уриалж байна. НҮБ ба Арабын улсуудын холбооны онц эрхт төлөөлөгч Кофи Аннаны  зуучлалаар яриа хэлцээ хийх ёстой.

Ли Хуасинь хүмүүнлэгийн тусламж Сирийн оршин суугчдад үзүүлэхийг санал болгох байх. Үүний хамт хүмүүнлэгийн тусламж үзүүлэх нэрийдлээр Сири улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож үл болохыг өрнөдийн ба арабын орнуудад анхааруулна. Түүнчлэн Сирийн дэглэмийг солих уриаг  Хятад дэмжихгүй байна.

Мөн Дамаскын эсрэг хориг зүйд нийцэхгүй байна хэмээн үзсэн юм.  Сирийн талаархи «замын зураг» бүс нутгийн хямралыг зохицуулахад Хятад улсын үүрэг өсөн нэмэгдэж байгааг харуулсан хэмээн Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн шинжээч Владимир Исаев үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Хятадын төлөвлөгөө дэнсэлж цэгнэсэн шинжтэй хийгээд бусдын сонирхол татаж байна. Түүнийг хэрэгжүүлвал нааштай үр дүнд хүрнэ. Дамаск юуны түрүүнд сөрөг хүчнээс  төлеөвлөгөөний зүйл анги бүрийг хатуу магадлан шинжлэх нь өөр хэрэг.Хэлэлцээ хийхтэй холбогдуулан янз бүрийн болзол тавих бололтой. Хэлэлцээ хийх нь мөн төлөвлегөөний гол зүйл юм. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх асуудлаар санал зөрөлдөөн гарна гэж бодож байна. Кофи Аннанаас бүх талд тарах сирийн асуудлаархи  яриа хэлэлцээний  зарчмуудыг боловсруулвал дэлхий даяр сайшаана» гэв.

Хятад улсаас саналуудаа АНУ ба Арабын улсуудын холбооны гишүүдтэй хэлэлцэж байна гэж Ян Зечи Бүх хятадын ардын төлөөлөгчдийн хурал дээр мэдэгдэв. Үнэн чанартаа хятадын саналууд НҮБ-ын индэр дээрээс болон саяхан ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, Гадаад тагнуулын албаны дарга Михаил Фрадков нарын Дамаскад айлчлах үеэрээ мэдээлсэн оросын санаачилгад нийцэж байна. Орос,Хятад улсуудаас гадна НҮБ-ын АЗ-ийн өөр гишүүд сирийн хямралыг зохицуулах зорилгоор Дамасктай шууд холбоо барихгүй байна.

 Орос, Хятад улсуудаас НҮБ-ын АЗ-д Сирийн асуудлаархи тогтоолд хамтран хориг тавьснаасаа хойш Дамаскад бас шахалт үзүүлэх боллоо. Москва, Бээжин хоёр сирийн чиглэлээр цаашдын алхамуудаа уялдуулан зохицуулах бололтой. Хятадын онц эрхт төлөөлөгч Ли Хуасин Дамаскад хэлэлцээ хийсний дараа Сергей Лавров мөн адил сэдвийг  Каирт Арабын орнуудын ГХ-ийн сайд нартай авч үзэж хэлэлцэнэ.

Уулзалт 3-р сарын 10-нд хийхээр товложээ. Хятадын дипломат ажилтан  хэлэлцээ хийхэд Дамаск ба сөрөг хүчнийг итгүүлэхийг оролдож байхад Оросын сайд арабын орнуудыг мөн үйл явцад туслахад урамшуулахыг оролдоно. Хятад, Орос улсуудаас Сирид «аврах цагариг» олгож,үүний хариуд тус улсаас  зохих арга хэмжээ авна гэдэгт найдаж байна.