Оросын нийгэмээс  Владимир Путинд  хязгааргүй эрх олгосон юм. Үүний хамт итгэл найдвар тодорхой зорилготой. Эрх баригчдаас улс төрийн төдийгүй нийгмийн хүрээнд буурьтай шинэтгэл явуулна гэж найдаж байна. Сонгуульд ялсан нэр дэвшэгч гудамжинд гарч эсэргүүцлийн цуглаан жагсаал хийхээс улс төрийн хэвийн өрсөлдөөнд шилжих сөрөг хүчинтэй хамтран шинэтгэлийг үр дүнд хүргэх бодолтой байна. Владимир Путин Оросын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр итгэлтэй ялсаныг тайлбарласан олонхи шинжээчид ингэж үзэж байна.

 Гэвч оросын системийн бус сөрөг хүчин  хууль ёсны сонгууль болсоныг ийнхүү санал нэгтэй хүлээн зөвшөөрснийг анхаарахгүй байна.Санал хураахаас нэлээд өмнө Москвад Пушкинская талбайд цуглаан хийхээр төлөвлөсөн билээ. Цуглаан сонгуулийн үр дүн ба цаг уурын байдлаас үл шалтгаалан заавал хийнэ гэсэн юм. Цагдаагийн байгууллагын үнэлснээр 3-р сарын 5-ны орой хийсэн цуглаанд 15 мянга орчим хүн оролцов. Сөрөг хүчнээс парламентын ба ерөнхийлөгчийн сонгууль хугацаанаас өмнө явуулах ба цогц шинэтгэлийг хэрэгжүүлэх гол шаардлага тавьжээ.

 Цуглааны сэдэв өнгөрсөн оны 12-р сард болсон сөрөг хүчний тэмцэл хөдөлгөөнийхтэй яг адилхан байв. Одоо оросын нийгмийн нэг хэсгийн эсэргүүцлийн санаа бодлыг илэрхийлэх гудамжны жагсаал цуглаанд оролцогчдын  сэдэв «хямралт байдалд» орж байна гэж «Стратеги 2020» сангийн ерөнхийлөгч Михаил Ремизов үзэж байна. Тэрээр хэлэхдээ

 «Урьд сөрөг хүчнийг тойруулан нягтрүүлсан сэдэв тухайлбал шудрага сонгууль явуулах шаардлага одоо хурц шинж чанараа алдаж байна. Сонгуулийн кампанит ажиллагааны улирал өнгөрлөө. Одоо сөрөг хүчин тодорхой шалтгаанаар эрх баригчдыг шүүмжлэнэ.  Эсэргүүцлийн хөдөлгөөн хожим бүс нутаг, засаг даргын ба холбооны сонгуульд оролцох шинэ намуудыг хөгжөөлэхэд нөлөөлнэ» гэв.

Өнгөрсөн сонгуульд бие дааж нэр дэвшсэн нэг нэр дэвшэгчийн бий болгох гэж байгаа байгууллага шинэ намуудын нэг болж магадгүй.Михаил Прохоров сонгогчдын бараг 8 хувийн санал авснаараа «улс төрчдийн дээд давхрагад» шилжсэн гэж шинжээчид үзэж байна. Үйлдвэрлэл эрхлэгч  шинэ нам байгуулах талаар улс төр судлаачид эргэлзэж байна. Юу гэвэл улс төр, бизнес хоёр өөр өөр жамаар хөгжиж оршино.

Эрх баригчдаас явуулж буй шинэтгэлийн үр дүнд олон нам бий болох юм. Өнгөрсөн оны 12-р сар, энэ оны эхээр өрнөсөн тэмцэл хөдөлгөөн тодорхой хэмжээгээр зорилгодоо хүрсэн хэмээн үзэж болно. Сөрөг хүчнээс дэвшүүлсэн зарим санал Владимир Путины сонгуулийн өмнөх хөтөлбөрт тусгалаа олсон гэж Михаил Ремизов хэлээд «Нийгмийн хүрээнд өөрчлөлт гаргаж, хууль бус цагаачлалтай тэмцэж, төрийн аппаратын авилгалаас ангижруулна гэж Владимир Путин сонгуулийн кампанит ажиллагааны явцад хэлсэн. Тэрээр  сөрөг хүчний шаардлагыг тоомсорлох удирдагч гэдгээ харуулсан» гэв.

Тэр ч байтугай олон нийтийн өнөөгийн санаа бодлыг  харгалзан амлалтаа аль болох түргэн биелүүлэх хэрэгтэй гэж Стратегийн хөгжлийн загварын төвийн дэд ерөнхийлөгч Григорий Трофимчук хэлээд «Бүр өнөөдрөөс  нийт олон ямар нэг амлалтыг практик хэрэг дээр биелүүлнэ гэж найдана. Энэ нь эдийн засгийн буюу нийтийн аж ахуйн салбарт өгсөн амлалт  байж болно. Түүнээс гадна боловсон хүчний сэлгэлгэ хийж,урьд эрх баригчдын ярьж байсан шинэ хүмүүсийг томилох цаг болсон» гэлээ.

Орос улсад удахгүй өөрчлөлт гарна гэж улс төр судлаачид үзэж байна. Тэр тусмаа эрх баригчид сөрөг хүчинтэй оновчтой хамтран ажиллах бодолтой байна.Владимир Путин сонгуульд  ялагдсан нэр дэвшэгчидтэй 3-р сарын 5-нд уулзаж, хамтран ажиллах бодолтой байгаагаа батлан илэрхийлэв. Оросын  олон иргэн  нэр дэвшэгч бүрийг  дэмжсэн гэж тэрээр онцлоод бүтээлч ажил хийж, найр тавих замыг харилцан эрэж, оновчтой шийдвэр гаргахыг уриалав.

Орос улсад шинэтгэл үргэлжилж байна. Улсын дум улс төрийн системийг боловсронгуй болгох багц хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгээр батлав. Үндсэн хуулийн хурал удахгүй хуралдана гэж ерөнхийлөгч Дмитрий Медведев сонгуулийн дараа 3-р сарын 5-нд мэдэгдлээ. Тус хурал л улс орны Үндсэн хуулийн зарим зүйл ангийг хянаж үзэх санал дэвшүүлэх эрхтэй. Эрх баригчид буурьтай өөрчлөлт гаргах шийдвэр төгс байгааг Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад бэлэн байгаа явдал нотлон харуулав. Шинэтгэл эргэлт  буцалтгүй  боллоо.