Японы эрдэмтэд 1945 онд Хиросимаг атомын бөмбөгээр бөмбөгдснээс хойш бүтэн үлдсэн үр суулгаж ургуулсан мод оросын Эрхуүүгийн улсын их сургуулийн цэцэрлэгт суулгажээ.Японы эрдэмтэд болон олон нийтийн байгууллагууд ЮНЕСКО-гийн дэмжлэгээр «Хиросимагийн ногоон өв» олон улсын арга хэмжээг санаачилсан байна. Энэ нь  бүх дайнд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байхад туслах зорилготой. Ойрын үед «Хиросимагийн цэцэрлэг» Берлин, Амстердам хотуудад бий болно. Дэлхий даяар нийт 200 цэцэрлэг байгуулахаар төлөвлөжээ. Маш олон төрлийн мод Эрхүүгийн цэцэрлэгт суулгасныг ИТАР-ТАСС агентлаг тэмдэглэсэн байна.