АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө өрсөлдөөнд тэргүүлж буй бүгд найрамдах намын төлөөлөгч Массачусетс муж улсын засаг дарга асан Митт Ромни арван муж улсад явагдсан анхан шатны сонгуулийн үр дүнгээр таванд нь тэргүүний байр эзлэв. Тэгснээрээ өөрий нь гол өрсөлдөгч Пенсильванийн сенатч асан Рика Санторумыг тэмцээнээс хасагдахад хүргэв. Анхан шатны сонгуулийн явцад бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшэгчийг албан ёсоор дэвшүүлэх намын их хурлын төлөөлөгчдийн саналын төлөө тэмцдэг. Митт Ромни ардчилсан намыг төлөөлж буй  өнөөгийн ерөнхийлөгч Барак Обаматай  11-р сарын 6-нд болох сонгуульд  өрсөлдөх юм.