Сирид Башар Асадын дэглэм дампуурах тавилантай гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өчигдөр хэллээ. «Дарангуйлагч эрт орой нэгэн цагт засгийн эрх мэдэлгүй болно» гэж тэрээр Цагаан ордонд хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн юм. Обамагийн хэлснээр бол Асадыг чухам  хэдийд огцоруулах асуудал тулгарсан. Түүнчлэн АНУ-ын ерөнхийлөгч АНУ-аас Сирид дангаар цэргийн ажиллагаа явуулах тухай  бүгд найрамдах намын зарим төлөөлөгчийн мэдэгдлийг эсэргүүцэж байгаагаа тэмдэглэв. Сирийн асуудлын хялбар шийдвэр алга гэж Барак Обама онцлов.