Хятад улс Сири улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс хүч хэрэглэн оролцохыг эсэргүүцэж, Сирийн дотоодын хямралыг улс төрийн замаар зохицуулахын төлөө байна гэж өнөөдөр НҮБ-д суугаа БНХАУ-ын байнгын төлөөлөгч Ли Баодун хятадын сэтгүүлчдэд мэдэгдлээ.Сирийн ард түмэн л  хямралаас  гарах асуудлыг шийдвэрлэх ёстойг дипломат ажилтан тэмдэглэв. Гадаадын ямар ч хүчин Сирийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох ёсгүй. Тэр тусмаа  хүч хэрэглэж, Сири улын дэглэмийг түлхэн унагахад тухирах ёсгүй гэж тэрээр хэлэв. Хятад улс НҮБ ба Арабын улсуудын холбооны сирийн байдлын зохицуулалтыг эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Кофи Аннан болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хүмүүнлэгийн  асуудал эрхлэсэн орлогч Валери Амос нарын хүчин чармайлтыг бүрэн дэмжиж байна гэж хятадын дипломатч Ли Баодун тэмдэглэв. Эдгээр төлөөлөгчийн бүс нутгаар хийх аялал асуудлыг улс төрийн замаар зохицуулахад тус дөхөм үзүүлнэ гэдэгт Бээжин найдаж байна.