Ливийн нефтиэр маш баялаг Киренаик бүс нутаг автономиа байгуулах тухай зарлан мэдээлэв. Өчигдөр бүс нутгийн нийслэл Бенгази хотноо ийн шийдвэр гаргасан тухай «Россия 24» телевизийн сувгаар мэдээлжээ. Улс орны өнөөгийн  захиргааны хуваалт бүх иргэний ашиг сонирхолыг харгалзан үзэхгүй байна хэмээн орон нутгийн оршин суугчид үзэж байна. Одоо Киренаикэд яам, удирдах байгууллагуудаа байгуулах төлөвлөгөөтэй байна. Түүнчлэн эрчим хүчний нөөцийг биеэ даан хэрэглэнэ. Урьд санхүүг Триполи руу явуулж байсан. Триполийн эрх баригчид салан тусгаарлах тухай дээрх шийдвэрт сэтгэл дундуур байна. Ливийг хуваах тухай уриа гайхал төрүүлсэн гэж Үндэсний шилжилтийн зөвлөлийн тэргүүн Мустафа Абдель Жалиль хэлээд шийдвэр улс орны тусгаар тогтнил ба Үндэсний  шилжилтийн зөвлөлд  заналхийлж байгааг тэмдэглэв. Тэрээр иргэддээ хандан эв нэгдэлтэй байхыг уриалав. Ливийн нутаг дэвсгэр бутрах аюул тулгарсан гэж урьд өмнө шинжээчид нэг бус удаа анхааруулсан билээ. Эдийн засгийн шалтгааныг тэд бас дурджээ. Автономийг байгуулах нь Ливийн төсөвт хүчтэй цохилт өгч мэднэ.