Сонгуулийн төв комиссын урьдчилсан тоо баримтуудаас харахад Оросын ерөнхийлөгчийн сонгуулийн ур дунд  Владимир Путин 63,75,Геннадий Зюганов 17,19, Михаил Прохоров 7,82,Сергей Миронов 3,85 хувь санал тус тус авчээ. Түрүүлэгч ба түүний дараа орсон өрсөлдөгчийн хорондын их зөрөө болон  ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа оролцсон тэрбүмтан Прохоров 3-р байр эзлэсэн нь гэнэтийн үйл явдал хэмээн шинжээчид үзэж байна. Оросын шинжээчид «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгч,  амжилт ба ялагдалын шалтгааныг хөндэв.

Оросын ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө удаа дараа   өрсөлдсэн зүтгэлтнүүд үүнээс хойшийн сонгуулийн өмнөх  тэмцэлд оролцохгүй бололтой. Либерал-ардчилсан намын тэргүүн Владимир Жириновский төрийн тэргүүний сонгуульд 5 дахь удаагаа оролцож, үнэн чанартаа  дампуурав. Мөн албан тушаалын төлөө анх удаа өрсөлдсэн Михаил Прохоров сонгуулийн д үнгээр түүнээс түрүүллээ. КН-ын удирдагч Геннадий Зюганов ч ерөнхийлөгчийн сонгуульд 4 дэх удаагаа оролцсон ч амжилт олсонгуй. Бух саналыг тоолсоны дараа түүний ретийнг 17 хувиас хэтрэхгүй байна. Либерал ардчилсан ба КН-ыг өөрчлөн байгуулж, шинэ шинэ удирдагчийг улс төрийн тавцанд гаргаж, бур зургаан жилийн дараа ахин оролдох бололтой гэж шинжээчид үзэж байна.

Мэдээжээр нэр дэвшэгч бур сонгуулийн өмнөх кампанит ажиллагаа явуулсан хийгээд ийн ажиллагаа нь онцлогтой байсан гэж улс төр судлаач Леонид Поляков тэмдэглээд: «Энэ удаа Владимир Путины сонгуулийн өмнөх кампанит ажиллагаа нэлээд хосгүй шинжтэй байсан. Бусад нэр дэвшэгчдийг бодоход тэрээр  хөтөлбөрөө өгүүллэгийн хэлбрээр улс орныхоо хамгийн их уншдаг сонинуудад нийтл үүлэв. Өгүүллэг бур нь үндэсний  асуудал, эдийн засаг нийгмийн бодлого, Оросын улс төрийн систем, олон улсын харилцаа зэрэг хөтөлбөрий нь тодорхой асуудлуудад зориулагдав. Үнэн чанартаа  нэр дэвшэгч ингэж сонгогчидтой ярилцав. Хүмүүс уншиж, дун шинжилгээ хийх боломжтой байсан. Сонгогчдыг ийнхуу хүндэтгэх хэлбэр ур дүнд хүрлээ. Владимир Путин өрсөлдөгчидтэйгээ халз уулзаж санал шүүмжлэл явуулахаас татгалзаж,тэгэхийг итгэмжлэгдсэн төлөлөгчиддээ даалгасан явдал үүнд зохисгүй нөлөөлөөгүй» гэв.

Тэрбумтан Михаил Прохоров ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээр 3-р байр эзлэсэн  нь сонин үйл явдал болов. Гэвч тэрээр Лондонд суугаа ОХУ-ын элчин сайдын яамны сонгуулийн  хэсгийн санал хураалтын дүнгээр 57,52 хувь санал авсан нь гайхал төрүүлсэнгүй. Мөн бизнес эрхлэгч Москвад 20, Санкт-Петербургад 15 хувь санал авсан юм. Леонид Поляков хэлэхдээ: «Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа оролцсон явдал нааштай нөлөөлсөн. Түүнээс гадна өнгөрсөн онд намаа алдсан нь сонин хэрэг болсон. Оросын олонхи оршин суугчид тэрбумтнуудад итгэхгүй байгаа боловчийн олон санал авчээ. «Дүнд анги» гэгчид Прохоровыг дэмжсэн байна. Тэрээр мөн ангийн төлөөлөгчдийн ашиг сонирхолыг илэрхийлэх  цорын ганц нэр дэвшэгч болсон. Иймээс Прохоров амжилт гаргасан» гэв.

Москва ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээр түрүүлсэн Владимир Путинд нийт оршин суугчдын тэн хагасаас цөөн тооны хүн саналаа өгсөн Оросын цорын ганц бус нутаг болов. Тэрээр энд 46  хувь орчим санал авсан юм. Кавказ ерөнхий сайдыг бусдаас  илүү өргөн дэмжсэн байна. Владимир Путин БН Чечен, Дагестан, Ингуш улсуудад  нийт сонгогчдын 90 хувь санал тус тус  авчээ.