Москва Бээжиин хоёр сүүлийн арван жилийн хамгийн  том  оросын 48 Су-35 сөнөөгч онгоцыг БНХАУ-д нийлүүлэх хэлэлцээрт  гарын үсэг зурахад дөхөж байна. Хэлэлцээр 4 тэрбүм долларын өртөгтэй гэж өнөөдер оросын «Коммерсант» сонинд бичжээ. Талууд нэг онгоцны унийг 85 сая доллароор бодож байгаа боловч  « унэ хэлэлцээний явцад өөрчлөгдэж болзошгүй» гэж нэгэн эх сувалжаас мэдээллээ. Засгийн газар хоорондын комиссын хятадын хэсэгт ойр төлөөлөгч  эл асуудлаар хэлэлцээ хийж байгааг «Коммерсант» сонинд батлав. Энэ нь сүүлийн жилуудэд орос-хятадын гадаад худалдааны түүхийн хамгийн томоохон хэлэлцээр билээ. Гэвч хэлэлцээр байгуулах замд  саад тотгор гарсан. Оросын талаас оюуны өмчийн эрхийг хууль ёсоор батлахыг шаардаж байна. Москва  Хятадын зах зээлд байр  сууриа бэхжүүлж төдийгүй  хэтдээ оросын нисэх онгоцуудыг хүүлж, гуравдахь орны зах зээлд худалдахаас сэрэмжлэхийг хичээж байна. Хятадын J-10  сөнөөгч онгоц оросын Су-27-ны,   FC-1 нь оросын МиГ-29 сенеегч онгоцны хуулбар болсон нь Москваг ийнхуу болгоомжлоход хүргэв. Оросын бух нисэх онгоц хятадын инженерүүдийн эрх мэдэлд байсан билээ. Өөр тохиолдол Су-33 сөнөөгч онгоцтой холбоотой. Хятадын талаас  тууний Т10К туршилтын загварыг Украинаас авч, J-15 нэртэйгээр үйлдвэрлэжээ. Түүнчлэн Су-30МК2 сөнөөгч нисэх онгоцыг хүүлж, J16 гэж нэрлэж, Шэньбяны нисэх онгоцны үйлдвэрт үйлдвэрлэсэн юм. Оросын жинхэнэ сөнөөгч  онгоцууд ба хятадын хуулбарууд  гуравдахь орны зах зээлд өрсөлдснийг ОХУ-ын засгийн газрын эх сурвалжаас « Коммерсант» сонинд мэдээлжээ.