Буриадын нийслэл УлаанҮдэд бөөгийн хийдийн цогцолбор  байгуулахад  Буриадын  Засгийн газар санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Бөөгийн шашны түүхэнд анх удаагаа бөө нах  эрх баригчдаас  материаллаг тусламж авах юм. “Тэнгэри”-н ерөнхийлөгч долоо дахь үеийн бөө Баир Цырендоржиевын ярьснаар, сүүлийн жилүүдэд Буриад улсад бөөгийн шашин   хурдтай сэргэж байгаа аж. Харин тус БНУ  нь дэлхийн  бөөгийн төвийн нэг болж байна: «Манай шашны байгууллага нь 2003 онд байгуулагдсан гэж Баир Цырендоржиев ярьж байна. Түүний гол  зорилго бол Өвөрбайгалийн уугуул ардуудын бөөгийн уламжлал, ёс заншлыг сэргээхэд оршиж байна. “Тэнгэри” нээлттэй байгууллага бөгөөд зөвхөн буриадууд төдийгүй орос,   хакас, якут, татар, немц болон халимаг үндэстнүүд орж байна. Нийт 200 орчим хүн байдгийн 50 нь бөө, бариа засалчаар ажиллаж байна» гэж тэр хэллээ.

Өнөөдөр бөөгийн шашин дэлхийд их дэлгэрч байна. Өрнөдөд энэхүү шашинг өнгөрсөн зууны 70-аад оноос эхэлж сонирхох болжээ.   Өнөөдөр дэлхийн бөөгийн талаар нарийн тоо баримтыг хэн нэгэн өгөх нь юу л бол. Гэхдээ нэгийг хэлхэд:  тэд маш олуул. Харин бөөг сонирхогчдийн тухай ярих юм бол, бүр ч олон байгаа нь мэдээж юм. Баир Цырендоржиевын ярьснаар, тэр Польш, Герман, Франц болон Италид бөөгийн шинжлэх ухаанаар лекц уншиж байжээ. Тусгайлан дорнын, африкийн, америкийн бөө гэж байдаг ажээ. Түүнчлэн, Буриадаас гадна Якут болон Эрхүү муж, Красноярскийн хязгаар, Тувад бөөгийн төвүүд бий. Тэд бүгдээрээ   монголын бөө нартай байнгын холбоотой байдаг аж.  Одоогийн байдлаар Монголын бөө нар маш их нэрд гараад байгаа аж. Монголын бөө нараас суралцах зүйл их байгаа аж.

Бөөгийн шашныг сонирхож эхлэж байгаа хэн бүхэнд нилээд хэдэн асуулт гардаг. Ямар хүн бөө болдог? Үе дамжидаг  уу? Эсвэл ийм увидас хүн бүхэнд байдаг юм уу?Хэн бүхэн бөө болдоггүй юм гэж Баир Цырендоржиев ярьж байна: «Бөө гэдэг бол тавилан юм. Энэхүү зөн билиг нь эцэгээс хүүд, эхээс охинд уламжлагдан ирдэг юм. Бид яг үүгээр судлагаа явуулж үзсэн. Түүгээрээ  бөөгийн генийг судлаж үзсэн юм.  Ямарч мэргэжлийн хүн байж болно, эмч, цэргийн албан хаагч, сантехник, гэхдээ бөө . Ингэхдээ бөө бол заавал боловсролтой байх ёстой. Түүх, анагаах, сэтгэл зүйч байх ёстой. Тэр ч бүү хэл шүлэгч, зохиолч,  дуучин байх ёстой юм шүү. Тэгээд ёс жаяг үйлдэж буйдаа, хүн эмчилж буйдаа  хэзээ ч,  мөнгө авдаггүй юм» гэж хэлсэн.

Өөрийгөө бөө гэж мэдрэх нь хүн бүрт  янз бүрээр мэдрэгддэг. Зарим хүмүүст 12-13 насанд нь мэдрэгдэж байхад, заримд нь нилээд хожуу, бүр 60 наснаас хойш мэдрэгдэх нь бий. Бөө болох маш хэцүү.  Энэ нь хүнд хэцүү, өвчин зовлон, гай барцдаар дайрдаг ч бий гэж Баир Цырендоржиев ярьж байна.