Хятад Европыг худалдан авахаа үргэлжлүүлсээр байх болно. Хятадын засгийн газар гадаадад дахь  хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх зорилгоор тус улсын хөрөнгө оруулалтын корпорацид 30 тэрбум долларыг  нэмж олгов. Юуны өмнө эдгээр нь зээлийн хямралаас болоод ихэхи активууд нь гүйцэд үнэлэгдээгүй байгаа Европ  гэж Хятадын хөрөнгө оруулалтын корпорацын  /ХХОК/ дэд тэргүүн Ван Цзяньси мэдэгдэв.

Сар хүрэхгүй хугацаанд БНХАУ –ын Төрийн зөвлөлийн дарга Вэнь Зяобао Германы канцлер Ангела Меркелийн дэргэд европчуудыг тайвшруулан Хятад улс Европыг худалдаж авахыг зориогүй гэж байсан билээ. Гэтэл тэр худал ярьж байжээ.

 Өнгөрсөн жил ЕХ -ны орнуудад  хятадын шууд хөрөнгө оруулалт    бараг 2 дахинаас 4,3 тэрбум доллар  хүртэл  нэмэгдсэн юм. Хятадын санхүүгийн эзэгнэл европчуудыг айлгаж эхлэв. Португалийн парламент төсвөө дэмжихээр хятадын зээлийг авч зүрхэлсэнгүй аж.Римд хятадын хөрөнгө оруулалтын корпорацд эрчимхүчний томоохон багцыг худалдахаас хориг тавьлаа. Гэтэл, энэ нь хятадын “лууг” хилэгнүүлж орхилоо гэж Оросын ШУА-ийн Европын хүрээлэнгийн шинжээч Владислав Белов ийнхүү ярьж байна: «Хятадын хөрөнгө оруулалтын корпорацын хөрөнгийн оруулах объектууд нь   шинэтгэлийн болон агаар-сансрын цогцолборууд байх болон гэсэн мэдээлэл байх юм. Хөрөнгө оруулалтууд нь франц-германы  EADS сансрын концерн руу чиглэгдэж байх болов уу гэж таамаглаж байна. Үүнтэй уялдаад өнгрсөн оны зун Герман болон Хятад улсын стратегийн түншлэлийн тухай байгуулсан гэрээг үзэх нь зүйтэй юм. Тэрхүү гэрээгээр,  шинжлэх ухааны судалгаа шинжилгээнүүдийг  бодит амьдрал дээр илүү үр дүнтэй, шинэ  бүтээгдэхүүн гаргахад ашиглахаар зорих аж» гэж хэлсэн.

Зээлийн хямралтай тулгарсан Европ  Хятад улсаас байнга мөнгө гуйна. Хятадын мөнгөний сейфнд таарах түлхүүрийг Ангела Меркель болон Еврокомиссийн тэргүүн Мануэл Барроуз нар  тааруулж үзэж  байв. Бээжин  туслахаар амласан, гэхдээ живсэн хүнийг аврах нь юуны түрүүнд живсэн хүнээс өөрөөс нь шалтгаална. Хэрэг дээрээ баян зээлдүүлэгчийн статустай хятадад  европын түншүүд нь түүний хүсэн хүлээж буй хөнгөлөлтийг авах  бололцоо олгохгуй  байна. Тэд Хятадын зэвсгийг нийлүүлэхийг хорьсон  арга хэмжээгээ цуцлахгуй байгаа болон зах зээлийн эдийн засгийн статусыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Бээжин эдгээр   улс-төрийн  шаардлагуудын боолтоос  санхүүгийн тусламжтайгаар татгалзах ёстой байдалд ороод байна, гэхдээ тэр тоглоомоо хөтөлсөөр байх болно гэж Владислав Белов үзэж байна: «Албан ёсоор хятадууд  евробүсийг дэмжихгүй байгаа, тэд түүний  зээлийн бичгүүдийг худалдаж авахыг больсон. Гэхдээ статистикийн харуулж байгаагаар, Хятадын алт-валютын нөөцийн санд  нилээд буурч  буй доллартай харьцуулбал, евро нь  мэдэгдэхүйц өсч байгаа юм. Энэ нь хятадууд нууцаар ЕХ н.ы орнуудын зээлэнд хөрөнгө оруулж байгааг харуулж буй юм» гэж хэлсэн.

БНХАУ- ын  дэд дарга Си Цзиньпинь  саяхны Дублинд хийсэн айлчлалынхаа үеэр Ирланд нь Хятадын Европын шинэ түшиц болно гэдгийг ойлгуулав. Дублины  стадионд Си Цзиньпинь  гелийн хөл бөмбөгийг тогложээ. Энэ бол зүгээр нэг шууд тоглосон тоглолт биш, харин айлчлалын протоколын  нилээд утга учиртай  хэсэг байв.   Гелийн хөл бөмбөгт бөмбөгийг хөлөөрөө төдийгүй гараараа тоглохыг зөвшөөрдөг. Гэхдээ зангидсан гараараа шүү. Ингэхэд  Си Цзиньпинь Европд дохио өгсөн юм биш биз?! Хөлөөрөө өшиглөхийг  зөвшөөрч байвал хөлөөрөө, харин би зангидсан гараараа цохихыг хүсч байна.  Энэ бүгд дүрмийн дагуу.  Юутай ч Хятадын хөрөнгө оруулалтын  корпорацын   Европ руу хийх шинэ “их аялалд” ийм стратеги яг цав нийлж байгаа аж.