Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев  85 насны ойг нь тохиодуулан Колумбийн нэрд гарсан зохиолч Габриэл Гарсия Маркест баяр хүргэв. Орос, Латин Америкийн ард түмнүүдийн найрамдлыг бэхжүүлэхэд  хувь нэмэр оруулсаны нь тэмдэглэн  зохиолчийг Хундэт одонгоор шагнах тухай  зарлигт Медведев гарын үсэг зүржээ.Бүхэл бүтэн тивийн уламжлал, соёл тусгалаа олсон Маркесын яруу сайхан өвөрмөц бүтээлүүд оросын олон уншигчийг Латин Америкт дуртай болгоход тус дөхөм үзүүлсэн гэж  Оросын ерөнхийлөгч тэмдэглэв. Нобелийн шагналтны « Амьдралын тухай өгүүлэхийн тулд амьдрах нь» дуртгал ном ойгоор нь Орос улсад хэвлэгдэж гарна.